Хавар-зун 2020
Миланы загварын долоо хоног өндөрлөж загварын салбарынхан Парис хот руу шилжихэд бэлдэж байна. Миланд Gucci, Versace, Dolce & Gabbana зэрэг Итали гаралтай томоохон брэндүүд шинэ цуглуулгаа танилцуулсан ба загварын шоунд уригдсан зочдын хувьд төрөл бүрийн хийцтэй пиджакаар гоёсон харагдлаа. Савхин болон ноосон материалтай, өргөн мөртэй, эрэгтэй эсгүүртэй эсвэл эсрэгээрээ бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг хийцтэй пиджакуудыг тэд өвдөг давсан түрийтэй гутал, туфли зэрэгтэй хослуулан төрхөө алтан гинж, ээмгээр чимсэн байлаа. Ингээд шилдэг street style зургуудыг харан хүйтэн өдрүүдийн хувцаслалтын санаа авцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт