Загварлаг залуусын анхааралд
Япон зурагчин Сеити Аоки street style загварт зориулагдсан дижитал сэтгүүл гаргажээ. Тэрээр 1980-1990 онуудад Токио, Лондон, Нью-Йорк болон Парис хотуудад гудамжны street style зураг дардаг байсан бөгөөд тухайн үед үүнийхээ зэрэгцээ эгэл иргэдийн болон загварын шоуны зочдын хувцаслалтыг онцолсон Street нэртэй хэвлэмэл сэтгүүл гаргадаг байсан билээ. Харин одоо тэрээр тэрхүү сэтгүүлийнхээ онлайн хувилбарыг гаргаж буй нь энэ юм.
Аоки бол анхны street style зурагчдын нэг юм. Түүнийг зураг дардаг байх үед хүмүүс камер эсвэл олон нийтийн сүлжээнд зориулж хувцасладаггүй, зөвхөн өөрийнхөө мэдрэмжийн дагуу төрхөө бүрдүүлдэг байсан тул Аокигийн зургууд маш онцгой байдаг. 90-ээд онд street style загвар гэдэг ойлголт бизнес болж хөгжөөгүй байсан тул загварын шоуны зочид өөрсдийнхөө хувцсыг өмсөж ирдэг байв. Та доорх зургуудаас тухайн үеийн загварын салбарын мэргэжилтнүүд, Лондонгийн рейверүүд, Жан-Поль Готьегийн шүтэн бишрэгчид гээд олон сонирхолтой хүмүүсийн дүр төрхийг олж харах бөгөөд одоо ч хэрэгжүүлж болох өвөрмөц санаануудыг олж авна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт