Загварын том дөрвөл гэгддэг Нью-Йорк, Лондон, Милан, Парис хотод намар-өвөл 2023 загварын долоо хоног өндөрлөж, үүний араас Азийн чадварлаг дизайнерууд шинэ цуглуулгаа танилцуулж эхэллээ. Хуваарийн дагуу энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн Сөүлийн загварын долоо хоног амжилттай үргэлжилж байна. Арга хэмжээний хүрээнд нийт 120 брэнд Хятад, Хонг Конг, Тайван, Тайланд, Дубай болон бусад улсаас хүрэлцэн ирсэн худалдан авагчдад зориулан урласан хувцаснуудаа толилуулж байгаа юм.
Намар-өвөл 2023 загварын шоунууд зохион байгуулагдаж буй байршил болох Түндемүны дизайн плаза загварын хорхойтнуудаар хүрээлэгджээ. Тэдний хувцаслалт дунд ретро, минимал болон байкер стиль давамгайлсан харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт