Хятадын загварын нийслэл гэгддэг Шанхай хотод 2020 оноос хойш анх удаа загварын долоо хоног хөл хорионы хязгаарлалтгүйгээр уламжлалт байдлаар зохион байгуулагдаж эхэллээ.
Шанхай бол цар тахлаас үүдэлтэй хөл хорионы дэглэм нүүрлэхэд дижитал загварын долоо хоног руу шилжсэн анхдагч хотуудын нэг билээ. Тэд 2020 оны намар-өвөл улирлын арга хэмжээг Alibaba компанийн Tmall платформтой хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байсан юм.
Намар-өвөл 2023 загварын долоо хоног Шанхайн энтертейнмент дүүрэг гэгддэг Шинтиандид зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээг нээж Өмнөд Солонгосын Hazzys брэнд цуглуулгаа толилуулахаар болжээ. Түүнчлэн Staffonly, Shie Lyu, Shuting Qiu загварын ордны шинэ бүтээлийг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон худалдан авагчид нүд чих тавин хүлээж байна. Үүнээс гадна дотоодын шинэ залуу авьяастнуудыг дэмжигч Labelhood платформоос төрсөн Assignments, Hadrian Wang, Bihan Lin нар брэнд мэргэжилтнүүдийн хараанд өртөөд байгаа юм.
Загварын долоо хоногт оролцохоор хотын гудамжинд цугласан зочдын дунд Алессандро Микелегийн урласан Gucci-гийн хувцаснууд, үслэг хүрэм, хээ угалз алгалсан загварууд давамгайлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт