Street style чиг хандлага: Панама малгай

Та бидний хэлж заншсанаар “горшок” малгай

Намар-өвөл 2019 улиралд зориулагдсан өнгөрсөн загварын долоо хоногуудын үеэр Lanvin, Valentino, Nina Ricci ба Courreges брэндүүдийн цуглуулгад панама малгай үзэгдсэн бол, Dior ордны загварын тайзнаа гарсан төрх бүр уг аксесуараар чимэглэгдсэн байлаа. Харин үүнийг анзаарсан street style одод хүйтний улирлыг хүлээлгүйгээр одооноос энэхүү трендийг хэрэгжүүлж эхэлжээ. Панама малгайг цув ба савхин хүрэм, намирсан даашинз эсвэл торгомсог цамцтай хэрхэн хослуулахыг дээрх зурагнуудаас үзнэ үү.

Buro.Mongolia

2019-05-06, 17:00