Street style: Москвагийн загварын долоо хоног дээрх шилдэг төрхүүд

Орос залуусын хувцаслах аргаас суралцаарай

Москвагийн загварын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж, ОХУ-ын шилдэг дизайнерууд шинэ улиралд зориулсан цуглуулгаа танилцууллаа. Цас бударсан Москва хотод панама малгай, паска цүнх, "Матрикс" загварын нарны шил, harness буюу бэхэлгээ загварын бүс, том загварын ороолт зэрэг аксесуарууд онцгой байр суурь эзэлж, streetwear ба чөлөөт хэв маяг давамгайлж байлаа. Түүнчлэн сүүлийн үеийн онцлох чиг хандлагууд болох футурист хэв маяг, неон ногоон өнгө, нэг өнгөөр дагнах аргачлал, тэйлор хийцийн хослолууд ч бас олонтаа үзэгдлээ.

Buro.Mongolia

2019-04-05, 12:34

  • Зураг: Shop Du Monde