Тбилисигийн street style: Гүржийн бүсгүйчүүдийн хувцаслалт

Ойроос харцгаая

Дөрөвдүгээр сарын 19-22 өдрүүдэд Гүржийн нийслэл Тбилиси хотод намар-өвөл 2018 улирлын загварын долоо хоног болж өнгөрлөө. Сүүлийн үед энэ хотын бүсгүйчүүд олон нийтийн сүлжээнд загварлаг хувцаслалтаараа гайхшруулах болсонтой холбогдуулан, мөн мэдээж хэрэг Balenciaga ба Vetements брэндүүдийн бүтээлч захирал Демна Гвасалия эндээс гаралтай гэх шалтгаанаар загварынхны анхаарал Тбилиси руу шилжээд байгаа билээ. Street style сурвалжилгаас харахад эндхийн хүмүүс орос ба европ стилийг хослуулан хувцаслаж, үзэмжгүй пүүз, этгээд хэлбэрийн гар цүнх ба аксесуар, цэцгэн хээтэй даашинз, oversize пиджак гэх зэрэг загварууд сонгожээ.

Buro.Mongolia

2018-04-26, 17:00