2018 оны чиг хандлага: 1980-аад оны стиль

Энэ хавар хүссэнээрээ хувцаслаж болно

"Байгаа бүхнээрээ гангарах нь" гэх хэллэгээр 1980-аад оны стилийг тодорхойлж болно. Энэ бол бүх цаг үеийн хамгийн тод ба өнгөлөг эрин үе бөгөөд энэ үед төрөл бүрийн загварын урсгалууд, хэд хэдэн стилистик аргачлалууд хоорондоо холилдож, загварын салбарт жинхэнэ максимализм ноёрхож байсан юм. Диско, готик, глэм, панк рок гээд уг арван жилийн хугацаанд олон сонирхолтой давлагаанууд үүссэн. Тухайн үед хүмүүс ч мөн адил байж болох хамгийн зоригтой байдлаар хувцасладаг байлаа.

Сүүлийн үед 1980-аад оныг илтгэх тэрхүү стилийн өргөн сонголт, зоригтой шийдэл зэрэг нь дизайнеруудын анхаарлыг улам бүр л татах болжээ. Тэр дундаа энэ хавар-зун 2018 улиралд дизайнерууд яг л Элтон Жон мэт хувцаслахыг санал болгож байна. Тайзны өмсгөл мэт анхаарал татам загварууд Gucci ордны шинэ цуглуулгад үзэгдсэн байгаа. Алессандро Микеле уг цуглуулгад маш их хэмжээний гялалзуур чимэглэл, ягаан өнгийн аварга том хүрээтэй нарны шил, баялаг хээтэй, тод өнгийн хувцаснууд оруулсан харагдлаа.

Харин 1980-аад оны тачаангуй хэв маягийг сонирхдог хүмүүс Mugler, Tom Ford ба Saint Laurent брэндүүдийн цуглуулгад багтсан өргөн мөртэй смокинг хослол, гүн ухлаадастай цэцгэн хээтэй цамц, корсет ба боди загваруудыг анхааралдаа авах хэрэгтэй. Түүнчлэн панк рок урсгалаар хувцаслахыг хүсвэл Prada брэндийн цуглуулгаас хайсан загвараа олох боломжтой. Нарийн хүрээтэй тэгш өнцөгт бүхий нарны шил, ирвэсний хээтэй пальто, скинни өмд зэрэг нь танд сүүлийн үеийн трендтэй хөл нийлүүлэн алхахад тусална.

Buro.Mongolia

2018-03-13, 17:00