Энэ улирлын өндөр эрэлттэй байгаа загваруудын нэг бол хантааз юм. Тиймдээ ч хувцас, загварын орднууд хантаазыг арьс, жийнс, даавуу зэрэг бүхий л материалуудыг ашиглан олон төрлийн загвар, хийцээр урлаж байна. Сүүлийн үед топ, футболканы оронд нүцгэн бие дээрээ хантааз өмссөн төрх загварын хорхойтнууд болон Instagram инфлюенсэрүүдийн дунд давлагаалж байгаа нь зөвхөн ажил хэрэгч бус өдөр тутмын, дэгжин хэв маягийг бүрдүүлж байгаа юм. Givenchy, Maison Flaneur болон Ganni брэндүүдийн цуглуулгад багтсан бэлхүүс тодотгосон эсгүүртэй загвар oversize төрхөөс амсхийхээр шийдсэн хүмүүст гарцаагүй таалагдах бөгөөд леггинс болон баллеринатай хослуулахыг зөвлөж байна. Харин сул загварт дурлагсдад Pinko, Laroom болон Bonpoint брэндийн хантаазыг өргөн, брюкэн өмд эсвэл "dad fit" жийнс болон лофер гуталтай хослуулж, классик атлаа тав тухтай төрх бүрдүүлэхийг санал болгож байна. Илүү чөлөөтэй, өдөр тутмын хувцаслалт сонирхогчид "mom" жийнс болон цагаан кеттэй хослуулаарай. Түүнчлэн өмд, хантаазаа өнгө дагуу байлгаж сүүн цагаан, beige өнгөнөөс сонгохыг зөвлөе.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт