Чиг хандлага: Өвөрмөц эсгүүртэй тренч цув
Загварчлан өмсөхөд тийм ч их хичээл зүтгэл шаардахгүй гадуур хувцас
Burberry брэндийн үүсгэн байгуулагч Томас Бёрберригийн 19-р зуунд цэргийн албан хаагчдад зориулан бүтээж байсан тренч цув өдгөө хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх ёстой гадуур хувцасны нэг болон хувирчээ. Тэгвэл 100 жилийн турш анхдагч хэв загвараа алдаагүй ирсэн тренч цувны илүү сонирхолтой хувилбаруудыг энэ улиралд дизайнерууд бүтээсэн байна.
Burberry брэндийн бүтээлч захирал Риккардо Тиши л гэхэд торгон алчуураар чимэглэсэн цув, нөмрөг мэт харагдах загвар, савхин оруулгатай цув зэрэг хэд хэдэн хувилбарыг танилцуулсан бол Michael Kors Collection, Alexander McQueen брэндүүд цацган чимэглэлтэй тренч цувыг урласан байна. Өвөрмөц эсгүүртэй тренч цувыг загварчлан өмсөхөд тийм ч их хичээл зүтгэл шаардахгүй ба бусад хувцсаа аль болох энгийн, минимал байлгах нь тохиромжтой. Ингээд энэ улирлын хамгийн өвөрмөц тренч цувны загваруудтай танилцацгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт