Үдшийн даашинзны 6 чиг хандлага

Баяраар юу өмсөх вэ?

Энэ жил болон ирэх 2023 онд давамгайлах баярын уур амьсгалтай үдшийн хувцаслалт 80-аад оны неон, 1990-ээд оны минимал болон Y2K хэв маягтай элемент шингэсэн загваруудаас бүрдэж байна.


ГЯЛАЛЗСАН БӨГӨӨД НЭВТ ГЭРЭЛТСЭН

Хэйли Биберийн “The Tonight Show Starring Jimmy Fallon” шоунд оролцохдоо өмссөн 16Arlington брэндийн гялалзсан материалтай нэвт гэрэлтсэн даашинз нь тус трендийг улам дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Энэхүү загварыг та 16Arlington-оос гадна Bottega Veneta, Eckhaus Latta, David Koma брэндээс олох боломжтой.

Bottega Veneta
BOTTEGA VENETA
CKHAUS LATTA

ЛАТЕКС

Versace, Alexander McQueen, Blumarine, Rokh загварын орднууд үдшийн хэв маягтай хувцаслалтыг латекс материалаар тодорхойлжээ. Тэд латексаар бие барьсан, тэгш бус хэмтэй гэхчлэн төрөл бүрийн хэлбэр, силуэттэй даашинз урлаж, мөн топ, тренч цув, хослол хүртэл толилуулаад байна.

VERSACE
COPERNI
LOEWE

КОРСЕТ

Дизайнерууд орчин үеийн хувцасны шүүгээний салшгүй нэг хэсэг болсон корсетыг дор бүрнээ уран сэтгэмжилж, өөрсдийн хувилбарыг толилуулсаар байна. Тухайлбал, Dion Lee мото хэв маягтай арьсан корсет, Versace болон Rokh бүхэлдээ болор шигтгээгээр чимэглэсэн загвар цуглуулгадаа багтаажээ.

FENDI
DION LEE
ZARA

НАМИРСАН ХУНИАС

2000-аад оны party төрхийг илрэхийлдэг уналттай торгомсог даавуугаар хийсэн хуниастай загвар эргэн ирлээ. Ийм төрлийн даашинз, юбка, эсвэл топыг Fendi, Blumarine, Acne Studios, Kim Shui брэндээс худалдан авах боломжтой.

FENDI
ACNE STUDIOS
ZARA

БӨМБӨГӨР ХОРМОЙ

80-аад оныг санагдуулсан неон өнгийн хөвсгөр хормойтой даашинз, юбканууд хавар-зун 2023 загварын шоуны тайзнаа түгээмэл харагдсан. Энэ төрлийн загварт дурлагсад Khaite, Ulla Johnson, Proenza Schouler болон Duaphinette брэндийг анхааралдаа аваарай.

CAROLINA HERRERA
ULLA JOHNSON
AMI

МӨРГҮЙ ЗАГВАР

1990-ээд онд ихэд дэлгэрч байсан мөргүй даашинзыг Prada, Rokh, 16Arlington, The Row брэндүүд сэргээн авчраад байна. Энгийн бөгөөд хээнцэр даашинз нь загварын минимал урсгал сонирхогчдод таалагдах нь гарцаагүй.

ROKH
THE ROW
PRADA

Buro.Mongolia

2022-12-13, 20:19