Шинэ тренд: Уяа, зангилаа ба сүлжээс

Бүсний оронд олс уяж, цүнхээ өнгө өнгийн уяагаар чимж, макраме сүлжээстэй хувцас өмсөх нь

Хоёр хоногийн өмнө Лондон хотноо загварын долоо хоног өндөрлөлөө. Харин бид загварын шоунууд дээр үзэгдсэн нэгэн шинэ трендийг цаг алдалгүй хүргэж байна. Төрөл бүрийн сүлжээс, зангилаатай хувцаснууд ба аксесуарууд, өвөрмөц байдлаар ашигласан олснуудыг одооноос хувцаслалтдаа нэвтрүүлж эхлээрэй.

Ports 1961


1970-аад онуудаас эхлэн өнөөдрийг хүртэл макраме сүлжээсний аргачлал, уяа ба зангилаа зэрэг нь хиппи соёлын нэгэн хэсэг хэмээн тооцогддог байсан бол, Лондонгийн загварын долоо хоног дээрх дизайнерууд үүнийг өөр өнцгөөс харахыг зөвлөлөө. Тухайлбал J. W. Anderson брэндийн макраме детальтай хослолууд, Ports 1961 брэндийн арьсан материалтай үдээснүүд, мөн дизайнер Виктория Бэкхемийн цуглуулга дахь бүсний оронд ашигласан зузаан олснууд зэрэг нь өдөр тутамдаа хэрэгжүүлж болох энгийн атлаа маш сонирхолтой тренд юм.

Buro.Mongolia

2018-09-20, 16:00