Энэ хаврын тренч цувнууд: 6 чиг хандлага

Хээтэй, цацагтай, савхин болон бусад

Уламжлалт бус эсгүүр

Жунья Ватанабе хаврын цуглуулгаа бүхэлд нь тренч цувнуудад зориулжээ. Дизайнер уламжлалт эсгүүрийг олон хэсэг болгон "сүйтгэж", хэсгүүдийг авангард байдлаар хооронд нь холбож оёсноор маш сонирхолтой загваруудыг гарган авсан байна. Юүдэнтэй нөмрөг, бэлхүүс тодотгосон хүрэм, харандаа хэлбэрийн юбка болон урт даашинз болгож хувиргасан тренч цувнуудаас сонголтоо хийгээрэй.

Anrealage
Boss
Junya Watanabe
JW Anderson

Савхин материал

Олны анхаарлыг татахыг хүсэж байвал энэ улиралд савхин материалтай тренч цув сонгоход л хангалттай. Яг л "The Matrix" дээрх Тринити шиг сүрлэг харагдана гэдэгт итгэлтэй байж болно шүү. Мөн зөвхөн хар гэлтгүй Coach брэндийн санал болгосон шиг улаан, эсвэл Bottega Veneta-гийн цуглуулгад багтсан шиг усан цэнхэр өнгөнүүдээс сонголтоо хийгээрэй.

Milan Fashion Week SS20
Coach 1941
Bottega Veneta
Givenchy

Коллаж загвар

Энэ улиралд дизайнерууд хэн хамгийн сонирхолтой тренч цув бүтээхээ сорихыг хүссэн гэлтэй бүгд маш өвөрмөц хувилбаруудыг танилцуулаад авлаа. Савхин оруулгатай, торгон чимэглэлтэй, дөрвөлжин хээтэй гээд олон хэсгээс бүрдсэн "коллаж" загварууд тренд болжээ.

Ports 1961
Burberry
Rokh
Loewe

Эмэгтэйлэг хэв маяг

Цацагтай, бөмбөгөр ханцуйтай, сувдан чимэглэлтэй зэрэг романтик загварууд мөн эрэлт ихтэй байна. Илүү зөөлөн, эмэгтэйлэг төрх бүрдүүлэх дуртай хүмүүст энэ тренд гарцаагүй таалагдах биз ээ.

Milan Fashion Week SS20
Simone Rocha
Michael Kors
Sacai

Төрөл бүрийн хээ

Дизайнерууд сонгодог тренч цувны эсгүүрийг төрөл бүрийн хээ, угалзаар баяжуулснаар бас нэгэн шинэлэг тренд бий болгоод байна. Дөрвөлжин, цэцгэн, ургамлын, урлагийн абстракт гээд бүх төрлийн хээнүүд үзэгдсэн байгаа.

Maison Margiela
Dolce & Gabbana
Rokh
Sacai

Минимал хийц

Минимал стиль баримтлагчдад сайхан мэдээ дуулгахад энэ улирлын үндсэн трендүүдийн нэгээр нэрлэгдэж буй ямар ч илүү дутуу детальгүй, цэмцгэр, сонгодог тренч цувнууд Dior, Alexander Wang, Burberry брэндүүдийн шинэ цуглуулгад багтжээ.

Dior
Alexander Wang
Lemaire
Burberry

Buro.Mongolia

2020-03-09, 16:00