Энэ зун бид юу өмсөх вэ? Instagram-д хамгийн эрэлттэй байгаа 8 загвар

Олны анхааралд өртөөд буй загварууд

Цэцгэн хээтэй даашинз

Энэ зуны улиралд эмэгтэйлэг байдлыг тань тодотгох цэцгэн хээтэй, газар шүргэсэн урт даашинзыг анхааралдаа аваарай. Учир нь романтик хэв маягтай энэ загвар стилист, загварын редакторуудын анхааралд өртөхийн зэрэгцээ улирлын онцлох чиг хандлагуудын нэгээр нэрлэгдээд байгаа юм.

Усны хувцас

Далайн эрэг орж, усанд сэлэхгүй байсан ч загварлаг усны хувцсыг энгийн үедээ өмсөх боломжтой боллоо. Учир нь Рози Хантингтон-Уайтли, Перниль Тейсбек зэрэг загварын блогерууд гоёмсог усны хувцсыг өдөр тутамдаа жийнс, сорочкан цамцны дотуур өмсөж шинэ тренд үүсгэлээ.

Өсгийтэй сандаал

1990-ээд оны хит трендүүдийн нэг болох өсгийтэй сандаал эргэн ирлээ. Jacquemus, Cult Gaia, Toteme зэрэг брэндүүдээс хамгийн загварлаг хувилбарыг олж аваарай.

Комбинзон

Комбинзон загварууд тренд болоод удаж байгаа ч цаашид ч энэ эрчээ алдахгүй гэдгийг инфлюенсэрүүд баталсаар байна.

Ретро загвартай кет

“Stranger Things” цувралын гол дүрүүдийн үргэлж өмсдөг цагаан, винтэж кетүүд энэ улиралын гол загварын нэгээр тодорчээ. Ямар ч байдлаар өмсөж болох энэ загвар Белла Хадид, Эмили Ратаковски нарын дуртай загвараар нэрлэгдээд байгаа билээ.

Боксер загварын шоорт

Өнгөрсөн өвөл хөл хорионы улмаас лоунж хослолууд урьд өмнөхөөсөө илүү эрэлттэй болоод байсан билээ. Харин халуун зуны улиралд зузаан хослолын оронд нимгэн боксер загварын шоорт өмсөх хэрэгтэйг загварын инфлюенсэрүүдийн Instagram баталж байна.

Крошет панама

Энэ зун крошет нэхмэл загварууд тренд болоод байгаа бөгөөд тэр дундаа крошет панама хамгийн эрэлттэй загвараар тодроод байгаа юм.

Өргөн эсгүүртэй өмд

Кендалл Женнерийн ачаар өргөн эсгүүртэй өмд энэ зуны гол загвараар нэрлэгдээд байна. Учир нь тэрээр өргөн эсгүүртэй өмдийг сандаал болон сорочкатай хослуулан төгс гэж хэлж болохуйц төрх бүрдүүлсэн нь энэхүү загварын нэр хүндийг өсгөжээ.

Buro.Mongolia

2021-06-15, 11:30