Спортоор хичээллэдэггүй байсан ч өмсөж болно
Энэ зун винтэж, преппи маягийн спорт загваруудаар хөлөөсөө толгой хүртэл хувцаслан загварлаг атлаа тухтай төрхийг бүрдүүлээрэй. Учир нь газрын теннисний юбка, поло футболка, спорт цагаан кет, хүрэм гээд 1970, 1980-аад оны ретро спорт загварууд энэ зуны хит загвараар тодроод байна.
Тодруулбал, Tory Burch, Lacoste, Ralph Lauren брэндийн шинэ цуглуулгад хэд хэдэн преппи, хуучны хэв маягтай спорт загварууд багтсан юм. Түүнчлэн Nike, Adidas, Puma зэрэг брэндүүд винтэж загваруудаа ахин худалдаанд гаргаад байна. Тухайлбал, Nike 1987 онд гаргаж байсан Reissue загварын хүрмийг ахин худалдаанд гаргасан бол Adidas Originals алдарт "Tennis Academy" цуглуулгын зарим загваруудаа сэргээн гаргажээ.
Аялал зугаалга, зарим үед оффист ч өмсөх боломжтой эдгээр загварууд биед тав тух мэдрүүлэхээс гадна шүүгээн дэх хамгийн хайртай өмсгөлүүдийн нэг болно гэдэгт итгэж болно шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт