Феминист өмсгөл: Корсетыг хэрхэн өдөр тутамдаа загварчлан өмсөх вэ?
18-р зууны үеийн язгууртан бүсгүйчүүд дунд бэлхүүс нарийн харагдуулах нэгэн өмсгөл алдарт гарсан нь корсет байлаа. Нэгэн үед корсетыг тачаангуй харагдуулах дотуур хувцасны нэгд тооцож байсан бол дуучин Мадоннагийн ачаар энэхүү ойлголт өөрчлөгдөж, биеийн галбирыг тодотгоод зогсохгүй эмэгтэй хүний хүчирхэг байдлыг илтгэх хувцасны нэгд тооцогдож, street style чиг хандлагын нэгээр нэрлэгдэж байна.
Alexander McQueen болон Zimmermann загварын орднууд ковбой хэв маягтай арьсан корсетыг торон даашинзтай хослуулан өмсөхийг санал болгосон бол, Off-White ба Versace брэндүүд энгийн загвартай даашинз ба футболка дээр резин материал бүхий корсетыг сонгожээ. Түүнчлэн оффисын нөхцөлд урт загварын пиджак дээр корсет загварын бүс зүүх боломжтойг Jacquemus брэнд харууллаа.
Харин энгийн байдлаар загварчлан өмсөхийг хүсвэл Жижи Хадидын адил цагаан сорочка дээр сонгодог загварын хар корсет зүүж болох юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт