Хуучин хувцсаар гоёмсог корсет урладаг байгальд ээлтэй брэндтэй танилцъя

Сан-Франциско хотын оршин суугч Кайла Сейд Фамурева цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын горимын үеэр нэгэн загварлаг, бүтээлч, байгальд ээлтэй шинэ санааг хэрэгжүүлжээ. Тэрээр мэргэжлийн загвар зохион бүтээгч биш ч гэсэн загвар болон байгаль орчны тогтвортой хөгжлийн сонирхолдоо хөтлөгдөн винтэж Nike болон хуучин хувцсаар сүүлийн үед маш өндөр эрэлттэй байгаа корсетыг урлаж эхэлсэн байна. Кайла анхны загвараа 2020 оны дөрөвдүгээр сард өөртөө зориулан хийж байсан бөгөөд тэрхүү бүтээлээ өөрийн Instagram хуудсандаа болон винтэж хувцасны Depop вебсайтад нийтэлснээр олны анхаарлыг татсан юм. Улмаар тэрээр "Almost On Time" хэмээх нэрийн брэндээ үүсгэн байгуулсан ба жил гаруйн хугацаанд 46 мянган дагагчтай болж хэрэглэгчдээ татаж чаджээ.

Кайла корсет бүрээ байгальд ээлтэй байлгах үүднээс хэт их тоо, ширхгээр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд үргэлж гар хийцийн бүтээлүүдийг санал болгоно гэжээ. Түүнчлэн тэрээр хийж байгаа ажлаараа дамжуулан хуучин хувцасны хэрэглээг дэлгэрүүлж тогтвортой загварын салбарыг бүтээхээр сэтгэл шулуудсанаа Fashionista сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Ингээд загварын салбарт шинэ өнгө аясыг нэмж байгаа "Almost On Time" брэндийн "ногоон" бүтээлүүдтэй танилцъя.

Buro.Mongolia

2021-06-18, 15:02