Энэ хаврын онцлох трендээр саравчтай малгай тодорлоо. Учир нь өнгөрсөн загварын долоо хоногуудад уригдсан зочид цулгуй өнгөтэй, монограм хээтэй, алдарт New York Yankees-ийн логотой гээд төрөл бүрийн загварын саравчтай малгайг өмссөн байлаа. Хамгийн сонирхолтой нь зөвхөн спорт хослол гэлтгүй өнгөлөг даашинз, пиджак, хүрэм зэрэг эмэгтэйлэг төрхүүдтэй ч саравчтай малгайг хослуулсан нь анхаарал татсан юм.
Энэ бүхэн магадгүй Celine брэндийн хавар-зун 2021 шоутай холбоотой байж болох юм. Учир нь загвар зохион бүтээгч Эди Слиман эрч хүчтэй залуу нас, өөдрөг байдлыг дүрсэлсэн цуглуулгынхаа бараг бүх төрхүүдийг саравчтай малгайтай хослуулсан билээ. Анх харахад зохимжгүй мэт санагдаж болох тэдгээр хослолууд бодит байдал дээр ямар загварлаг болохыг Элса Хоск, Кайа Гербер нар баталжээ.
Салхи шуургатай хаврын өдрүүдэд саравчтай малгай нь хамгийн тохиромжтой аксесуарын нэг бөгөөд хамгийн гол нь ямар ч загваруудтай хослуулж өмсөх боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт