Тохой давсан урт бээлий нь глэм хэв маягтай салшгүй холбоотой. “Breakfast at Tiffany’s” бүтээл дээрх Одри Хепбёрны хар даашинз, хар бээлий, сувдан зүүлттэй төрхөөс, мөн Мэрилин Монрогийн ягаан монохром төрх бүрдүүлсэн алдарт зургаас урт бээлий бол глэм стилийн салшгүй нэг деталь гэдэг нь ойлгогдоно.
Скандинавын Handsome Stockholm бээлийний брэндийн гүйцэтгэх захирал “Тохой давсан урт, сонгодог бээлийг хэдэн зуунаараа өмссөөр ирсэн. Энэ нь анх эмэгтэй хүний статус, чинээлэг байдлыг илтгэдэг байв” гэж хэлжээ. Тэгвэл яг одоо загвар зохион бүтээгч нар урт бээлийг төрөл бүрээр урлаж, стилистүүд олон янзаар загварчилж байна.
Энэхүү аксесуарын эрэлт нэмэгдсээр байгаад хувцас загварын брэндүүд, алдартнуудаас гадна Netflix-ийн шилдэг цувралуудын нэг “Bridgerton” дээр гардаг загварын хэв маяг чухал нөлөө үзүүлжээ. "Bridgerton" дээрх төрхүүдийг даашинзтайгаа хосолсон торгон бээлийгүйгээр төсөөлшгүй билээ.
Түүнчлэн урт бээлийг дизайнерууд эрэгтэй цуглуулгынхаа гол аксесуар болгон тодотгож, тейлор хийцтэй хослол, жийнс, футболканаас цаашилдаггүй эрчүүдийн загварын чиг хандлагад шинэ өнгө аяс оруулаад байгаа юм.
Алдартнуудын хувьд Аня Тейлор-Жой, Энн Хэтэуэй, Женна Ортега, Никола Пельц нар урт бээлийг үдшийн даашинзтай хослуулсан бол Кендалл Женнер, Жижи Хадид болон Харри Стайлс хэрхэн тус аксесуараар өдөр тутамдаа төрхөө бүрдүүлж болдгийг харуулаад байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт