Хар, хөх өнгөнөөс дутахааргүй тансаг, шик харагдах боломжтой карамель, beige зэрэг завсрын өнгийг ашиглан намрын хувцаслалтаа бүрдүүлцгээе.
Цайвар карамель өнгө
Завсрын өнгө хэзээд тансагт тооцогдсоор ирсэн билээ. Тэр дундаа beige өнгийг зөв ашиглан өөрт тохирсон сонирхолтой стайлинг хийвэл загварлаг харагдах боломжтой. Тухайлбал танд beige өнгийн энгийн загвартай даашинз байдаг бол дээгүүр нь цагаан сорочкан цамц өмсөөрэй.
Намрыг санагдуулам өнгө
Намрын улирал тэр дундаа алтан шаргал навчсыг санагдуулам бор шар өнгө ч бас завсрын өнгөний ангилалд багтана. Ямар ч төрлийн арьсан дээр гайхалтай харагддаг энэ өнгийг сонгож өмсөхдөө хөлөөс толгой хүртэл нэг өнгөөр дагнаж өмсөхийг зөвлөж байна. Монохром буюу нэг өнгөөр дагнах нь хялбар бөгөөд таны загварын мэдрэмжийг илэрхийлэх арга болно.
Ирвэсний хээ
2018 оны намар өвлийн онцлох трэндийн нэгээр ирвэсний хээ нэрлэгдсэн. Хэрэв танд ирвэсний хээтэй загвар өмсөх нь хэтрүүлэгтэй мэт санагдаж байвал завсрын зөөлөн өнгийн суурь бүхий ирвэсний хээтэй хувцас сонгохыг санал болгож байна. Харин аксесуар болон гутлыг тод өнгөтэй байлгахыг хичээгээрэй.
1970-аад оныг санагдуулам төрх
Загвар сайтай пиджак ямар ч хувцаслалтанд амь оруулж чаддаг. Намрын улиралд хамба хилэн материалтай пиджак оффис төрхөнд донж нэмэх болно. Ингэхдээ nude өнгийн сорочкан цамц ба өмдтэй хослуулаарай.
Намрын улирлын тухай бодоход л хамгийн түрүүнд бороо, шүхэр болон цув санаанд ордог. Сонгодог загварын тренч цув хэзээд загварлаг ч энэ жил сонирхолтой хээ аль эсвэл брэндийн өнгө төрхийг илтгэх алдарт хээтэй трэнч цув илүүд тооцогдож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт