Нарны шилний шинэ трендийг угтан авцгаая

Хотын гудамжинд шинэ шил үзэгдэж эхэллээ

Нарийхан хүрээтэй микро шилнүүд энэ жилийн ярианы гол сэдэв болж, шоппинг жагсаалтуудыг тэргүүлж байсныг хүн бүр мэдэж байгаа биз ээ. Тэгвэл одоо нэгэн шинэ тренд бидний анхаарлыг татаад байна.

Дугуйчны шил гэдгээрээ олонд танигдсан толин линзтэй, шанаа тодотгосон хурц хүрээтэй, гуя хэсэг нь ихэвчлэн неон өнгөөр будагдсан, 90-ээд оноос үүдэлтэй, фанк загваруудыг анх Oakley брэнд үйлдвэрлэн алдартай болгосноор ийм төрлийн шилийг "Oakley шил" гэж нэрлэх нь элбэг болсон. Өмнө нь зөвхөн спортын ертөнцтэй уялддаг байсан энэ загвар нь өнөөдөр өөрийн гэсэн давлагаа бий болгож, загварлаг гэх тодотгол авчээ.

Микро нарны шилтэй харьцуулбал илүү зүүхэд эвтэйхэн, хамгаалалт сайтай энэхүү шинэ тренд танд таалагдаж байна уу? Саналаа өгөн бидэнтэй бодлоо хуваалцаарай.

 

 

Buro.Mongolia

2018-08-08, 13:00