Өдөр тутамд үүрэхэд тохиромжтой, багтаамж сайтай практикал цүнхнүүд үргэлж эрэлттэй байдагтай зэрэгцэн уруулын будаг, утаснаас өөр зүйл багтахгүй ч амьтны дүрсээр хийгдсэн этгээд цүнх ч мөн хүмүүсийн хэрэглээнд өргөнөөр нэвтэрч болдгийг энэ улирлын микро трендээс харж болно.
Сүүлийн үед kidcore буюу хүүхдийн хувцаслалтаас сэдэвлэсэн өнгөлөг хэв маяг дэлгэрч эхэлсэн. Үүнийг даган цүнхний загвар ч мөн адил Диснейн хүүхэлдэйн киноноос гарч ирсэн мэтээр өөрчлөгдөж байна.
Ийм төрлийн загвар урлахдаа дизайнер Жонатан Андерсон гарамгай нэгэн. Loewe брэндийн бүтээлч захирал тэрээр цуглуулгынхаа хүрээнд зааны хэлбэртэй цүнх урлаж, харин өөрийн брэнд болох JW Anderson-ы загварын шоун дээр мэлхий болон тагтааны дүрсээр хийсэн цүнх толилуулсан билээ. Үүний адил Thom Browne загварын ордны бүтээлч захирал Том Браун өөрийн хайртай тэжээвэр нохойгоо цуглуулгадаа тусгах дуртай. Харин Bottega Veneta брэндийн Матье Блазигийн хувьд тус трендийн контемпорари хувилбарыг танилцуулсан юм. Тодруулбал, тэрээр Bottega Veneta-гийн нэрийн хуудас болсон сүлжмэл савхин их биетэй, сардин загасны хэлбэрээр урласан бариултай "Sardine" цүнхийг хавар-зун 2023 цуглуулгадаа багтаажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт