Намрын налгар өдрүүд айсуй
Намрын улирал албан ёсоор эхэлснээр свитерийн ноёрхол эргэн тогтлоо. Ялангуяа гадуур хувцас өмсөх шаардлагагүй хангалттай дулаан байгаа эдгээр налгар өдрүүдэд гоёмсог хийцтэй ноосон эсвэл ноолууран цамцаар гангарч аваарай.
Нэгэн үед бидний хувцасны шүүгээний гүнд далд хийгдсэн байсан кардиган загвар 2019 онд эргээд cool болсон. Энэ нь мэдээж 90-ээд оны мода эргэсэнтэй шууд холбоотой бөгөөд алдартнууд төрөл бүрийн сонирхолтой эсгүүр, хээ, өнгө бүхий кардиганыг дангаар нь эсвэл давхарлан өмсөн жинхэнэ "кардиган давлагаа" үүсгэж байна.
Энэ трендийг хэрэгжүүлэхийн тулд заавал шинэ загварын эрэлд гарах шаардлагагүй. Өөрт байгаа ижил өнгийн сүлжмэл эдлэлүүдийг хослуулахад л хангалттай. Свитер дээр давхар свитер тохох, ноосон даашинз дээр свитер өмсөх, кардиган дотор ноосон цээживч өмсөх, ижил өнгийн сүлжмэл өмд ба цамц хослуулах гээд энэ намар-өвөл бүхэлдээ ноос, ноолуураар амьсгалах бололтой.
Бидний өмнө дурдаж байсанчлан преппи стиль нь энэ намрын гол трендүүдийн нэг юм. Тиймээс преппи стильтэй салшгүй холбоотой ромбо хээтэй сүлжмэл эдлэлүүд ч мөн хаа сайгүй үзэгдэх болно. Свитер, кардиган, даашинз гээд бүх загвар ромбо хээтэй байх тул эртнээс шоппинг жагсаалтдаа оруулаарай.
Зул сар, шинэ жил зэрэг баярын өдрүүдээр өмсөж заншсан, өвлийн хүйтэн өдрүүдийг санагдуулам "fair isle" хээтэй ноосон цамцнууд энэ онд Celine, Altuzarra ба Chanel брэндүүдийн ачаар үндсэн трендүүдийн нэг болж зөвхөн өвөл гэлтгүй намар ч эрэлт өндөртэй байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт