Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх

Энгийн урт даашинзын оронд эдгээрийг туршаад үзээрэй

Арванхоёрдугаар сар гарах төдийд л найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олны шинэ жилийн үдэшлэгүүд ар араасаа үргэлжилж бүсгүйчүүд бидэнд нэг биш нэлээн хэдэн баярын төрх бүрдүүлэх шаардлага гардаг билээ. Мэдээж урт гоёмсог даашинз нь хэзээд сонгодог байх шийдэл мөн ч илүү сонирхолтой, загварлаг харагдахыг хүсвэл доорх гурван хувилбараас туршаад үзээрэй.

Хээтэй даашинзыг зөвхөн дулаан улиралд өмсөх ёстой гэх ташаа ойлголт байдаг ч гоёмсог материалтай хувилбарыг сонговол бүр шинэ жилийн үдэшлэгээрээ ч өмсөх боломжтой юм. Тод өнгийн клач цүнх, том шигтгээтэй туфли, унжсан урт ээмэг зэрэг аксесуарын ачаар төрхийг илүү баярын уур амьсгалтай болгох бол даашинзын винтэж дизайн таныг маш загварлаг харагдуулах болно.

Атлас материалтай гинжин оосортой клач

Galvan

Эрвээхий зангилаатай даавуун материалтай туфли

Dolce & Gabbana

1940-өөд оны стильтэй торгон даашинз

Alessandra Rich

Дийлэнх бүсгүйчүүд даашинз өмсдөг тул брюк өмдтэй хослол өмссөн та бусдаас онцгойрон харагдах нь гарцаагүй. Төрхөө бүр ч гоёмсог болгохын тулд ээмэг, хүзүүний зүүлт, бөгж зэрэг үнэт эдлэлдээ чухал ач холбогдол өгч, цүнх ба гутлаа ч мөн хоорондоо төгс зохицохоор сонгоорой.

Том шигтгээтэй хүзүүний зүүлт

Timeless Pearly

Цагирган ээмэг

Luv Aj

Матрын арьсан гадаргуутай жижиг цүнх

Little Liffner

Давхар энгэртэй пиджак

Golovina

Өндөр суудалтай шулуун брюк өмд

Golovina

Гинжин оруулгатай туфли

ByFar

Богино даашинзыг заавал туфлитэй хослуулна гэлтгүй энэ улиралд тренд болсон сул ба урт түрийтэй гуталтай загварчилбал илүү өвөрмөц байх болно. Мөн цацагтай гар цүнх, урт унжсан ээмэг зэргийн ачаар төрхийг илүү баярын уур амьсгалтай болгох боломжтой.

Цацагтай илгэн цүнх

Zara

Богино даашинз

Naked Shoulders

Унжсан урт ээмэг

Ringstone

Илгэн гутал

Gianvito Rossi

Buro.Mongolia

2019-12-13, 12:00