"Ирвэсгүй дэлхий гэж үү? Хэн тийм газар амьдрахыг хүсэх юм бэ?!" хэмээн домогт загварын редактор Диана Вриланд хэлсэн байдаг. Ихэнх бүсгүйчүүд ирвэсний хээг овор нэмдэг, хэтэрхий хичээсэн харагдуулдаг гэх ташаа ойлголттой байдаг ч, бусад хувцастай хослуулах зөв аргыг нь олбол эсрэгээрээ маш загварлаг, өөртөө итгэлтэй харагдах боломжтой юм шүү.
IИрвэсний хээг өдөр тутамдаа нэвтрүүлэх хамгийн эрсдэл багатай, энгийн арга бол хувцаслалтдаа зөвхөн нэг ширхэг ирвэсний хээтэй эд зүйл оруулах юм. Харин бусад хувцсыг ирвэсний хээтэй ойролцоох өнгийн буюу байгалийн бор, шар, ногоон, хүрэн өнгөтэй байхаар сонгох хэрэгтэй.
IIХарин энэ бол илүү зоригтой бүсгүйчүүдэд тохирох хувилбар. Хувцаслалтдаа нэг биш хоёр ирвэсний хээтэй хувцас оруулаад үзье. Гол нь ингэхдээ аль болох нэгэн жигд өнгийн, ижил хэмжээний хээтэй хоёр хувцас хослуулах хэрэгтэй. Яг л хослол мэт. Илүүдэл чимэглэл, тод өнгө нэмсний хэрэггүй шүү.
IIIЖийнсэн өмд, кет ба сул загварын топ зэргийн чөлөөт хувцаслалтыг илүү сонирхолтой болгохыг хүсвэл ирвэсний хээтэй гар цүнх сонгож болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт