Туршиж үзэх эрэгтэй загвар: Өнгөлөг кардиганууд

Шинэлэг сонголт

Заримдаа найз залуугийн сорочка аль эсвэл аавын пиджак эмэгтэй загвараас хэд дахин загварлаг санагдах үе байдаг. Кардиган цамц буюу задгай энгэртэй цамц ч бас яг ийм загварын нэг юм. Хэрэв ямар загвартай кардиган худалдаж авахаа мэдэхгүй байвал эрэгтэй хувилбаруудыг анхааралдаа аваарай. Учир нь өргөн мөр, урт цээж бүхий эрэгтэй эсгүүрийн кардиганууд нь загварчилж өмсөхөд илүү хялбар, тав тухтай байдаг билээ.

Энэ улиралд Bottega Veneta брэнд эрэгтэй цуглуулгадаа букле материалтай бариу кардиган, мөн Alexander McQueen пастель өнгийн цэцгэн хээтэй хувилбарыг танилцуулжээ. Харин Marni болон Obey брэндүүд Харри Стайлсын хувцаслалтыг санагдуулам гурвалжин энгэртэй загваруудыг урласан байна.

Эрэгтэй кардиган цамцыг загварчлахдаа Tyler, the Creator, Харри Стайлс болон street style төрхүүдээс санаа аваарай.

Acne Studios
Amiri
Bottega Veneta
Pringle of Scotland
Marni
Loewe
AMI Paris
McQ
H&M
Stussy
Obey
Wacko Maria

Buro.Mongolia

2021-04-02, 12:35