Намрын улирлыг та магадгүй ковбой гутал, болхи загварын пүүз, ирвэсний хээтэй даашинз зэрэг сүүлийн үеийн тренд хувцасгүйгээр давж гарч болох юм. Гэхдээ тренч цувгүйгээр энэ улирлыг төсөөлөхийн аргагүй. Яг одоо бороотой өдрүүдийн үндсэн өмсгөл болж буй энэ загварыг хэрхэн өдөр тутамдаа загварчилж болохыг доорх гурван жишээн дээрээс харцгаая.
I
Тренч цувны хамгийн том давуу тал нь үүний ямар ч байдлаар загварчилж болох тайван дизайнд оршдог юм. Жишээ нь ногоон өнгийн тренчийг цэцгэн хээтэй юбка, торгон топ ба топтой ижил өнгийн балерина гуталтай хослуулснаар ретро уур амьсгал бүрдүүлж болно.
II
70-аад оныг санагдуулам төрх. Энэ улиралд моданд орсон сул ба хэлбэргүй түрийтэй гутал нь өвдөг давсан намирсан даашинзтай төгс хосолно. Харин цагаан өнгийн гар цүнх ерөнхий төрхийг илүү амьтай харагдуулж, залуу уур амьсгал нэмэх болно.
III
Сонгодог загварын цув нь ямар ч хувцастай зохицдогийг батлах төрх. Свитер цамц, кет, брюк өмд, үүргэвчтэй цүнх зэрэг нь ямар ч насны хүнд тохиромжтой, биед эвтэйхэн хувилбар юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт