Ажил, сургуульд явахдаа мөн орой нь үдэшлэг дээр гангарч болох универсал төрхүүд
Улирал бүр шинэчлэгдэх чиг хандлагыг сайтар судалдаг хэрнээ өдөр тутамдаа тэдгээрийг хэрэгжүүлэх, энгийн хувцаснуудыг хооронд нь хослуулах тал дээр багахан асуудалтай тулгарч байгаа бол бидний бэлдсэн энэхүү хөтчийг анхааралдаа аваарай. Доорх гурван төрх их хотын бүсгүйчүүдэд төгс тохирох бөгөөд биед эвтэйхэн, ямар ч үед өмсөж болох давуу талтай.
IЦэцгэн хээтэй намирсан юбканы ачаар энэ төрх нь маш зөөлөн, нүдэнд дулаахан байх болно. Харин хар өнгийн топ ба балерина гутлыг нөхцөл байдлаас шалтгаалан юбканаас гадна сул эсгүүртэй брюк өмд, шулуун жийнсэн өмд гээд бүхий л төрлийн хувцастай хослуулж болно.
II Энэхүү өдөр тутмын биед эвтэйхэн төрхөнд жийнсэн өмд гол үүрэг гүйцэтгэнэ. Олон төрлийн саармаг өнгийг хооронд нь хослуулснаар төрх тань илүү баялаг, сонирхолтой болно. Мөн энэ улиралд тренд болсон зууван хэлбэр бүхий унжлагатай, урт хүзүүний зүүлт нь анхаарал татах деталь болж өгөх юм.
IIIЗуны улирлын хамгийн загварлаг хувцаснуудаас бүрдсэн төрх. Өргөн кюлот өмд, бөмбөгөр ханцуй бүхий романтик топ, хувин хэлбэртэй гар цүнх ба угладаг mule гутал.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт