Юу худалдаж авах вэ: Урт, сул эсгүүртэй тренч цув

Энэ улиралд ямар эсгүүртэй тренч цув сонгож, хэрхэн хослуулж өмсөх вэ

Хаврын улирлыг тренч цувгүй өнгөрүүлнэ гэдэг байж боломгүй хэрэг. Энэ нь маш олон жилийн түүхтэй сонгодог загвар тул хүн бүр тренч цувыг хэрхэн хослуулж, ямар үед өмсөхөө сайн мэддэг биз ээ. Гэхдээ яг энэ оны хувьд ямар эсгүүртэй тренч цув моданд ороод байгааг мөн ямар стилистик аргачлал хамгийн сүүлд дэлгэрснийг энэхүү нийтлэлд тусгалаа.


I

Энэ улиралд ерөнхийдөө урт, сул загварын цув худалдан авахыг зөвлөж байна. Эмэгтэйлэг, романтик төрх бүрдүүлэхийг хүсвэл газрын тайван өнгөнүүд сонгож, өвдөг давсан урт юбка, илгэн материалтай балерина гутал зэрэг даруухан атлаа цэмцгэр загварууд сонгоорой.

  1. Oversize эсгүүртэй тренч цув
  2. Дундаж ханцуйтай бие барьсан цамц
  3. Өвдөг давсан шулуун юбка
  4. Сонгодог хэлбэрийн гар цүнх
  5. Илгэн материалтай балерина гутал


II

Цагаан сорочка, шулуун жийнсэн өмд ба тренч цув. Энэ бол биед эвтэйхэн, хялбар бөгөөд ойлгомжтой төрх юм. Ийм төрхийг олон арван байдлаар загварчилж болох ба тухайн нөхцөлд бид шөвгөр хоншоортой сонгодог туфли ба атлас материалтай гар цүнхний тусламжтай илүү ганган, хээнцэр хэв маягийг бий болголоо.

  1. Намирсан материалтай тренч цув
  2. Минимал дизайнтай цагаан цамц
  3. Шулуун эсгүүртэй жийнсэн өмд
  4. Атлас материалтай гар цүнх
  5. Шөвгөр хоншоортой сонгодог туфли


III

Бага зэрэг гранж, этгээд төрх бүрдүүлэхийг хүсвэл хар өнгөөр дагнан хувцаслаж, бүрэн боловсруулагдаагүй ирмэг, сонирхолтой материал зэрэг жижиг өвөрмөц деталиудад анхаарлаа хандуулаарай.

  1. Бүрэн боловсруулагдаагүй ирмэгтэй тренч цув
  2. Урагдсан эффекттэй свитер цамц
  3. Өндөр суудалтай брюк өмд
  4. Өргөн оосортой гар цүнх
  5. Ковбой загварын түрийтэй гутал

Buro.Mongolia

2019-04-05, 11:00