Жийнс өмсөх 30 арга

Хамгийн зөрчилдөөнтэй материал нь энэ улирлын гол баатар боллоо. Тэгэхээр одоо жинсийг яаж, юутай хослуулж мөн юунд өмсвөл тохиромжтой талаар учрыг нь олцгооё

Хэдэн улирлын өмнө жинс эрчимтэй моодонд орж байхад түүний төрөл бүрийн өнгөний туяаг хооронд нь хольж, цайралтаар туршилт хийж мөн жинсэн өмд цамц хоёрыг хослуулж болдог байлаа. Харин одоо бол ардчилсан материал маань илүү нямбай хандлагыг шаардах болсон.

Fendi-гийн цуглуулгад жинс нь анх удаагаа гарч ирсэн, харин Burberry Prorsum жинсэн хүрмийг ирмэгүүдийг нь сэвсгэр өдөөр гоёсноор эргүүлэн моодонд оруулж байна. Хөвсгөр даашинзад дурладаг Alberta Ferretti хүртэл энэхүү чиг хандлагыг тойрон өнгөрч чадалгүй цуглуулгадаа зөөлөн цэнхэр өнгөтэй жинсээр хийсэн ханцуйгүй задгай даашинз болон юбка оруулсан.

Dolce & Gabbana өөрсдийн хэв маягийг алдалгүй жинсийг шигтгээ болон чулууны нунтгуудаар чимсэн, Anna Sui хатгамал хийж, харин Tommy Hilfiger болон зарим өөр брэндүүд нь "нөхөөс" аргачлалыг хэрэглэжээ.

Valentino ба Michael Kors-ын зуны хүрэм, Tod's-ын хослол ба Louis Vuitton -ын өмд нар жигдхэн будагдсан индиго өнгөтэй жинсэн материалаар хийгдсэн.

Цамцан даашинзууд тусгай анхаарлыг хүртэх ёстой. Чиглэл авахын тулд Chloé болон Gucci-гийн үзүүлбэрүүдийг үзээрэй. Юбка нь энэ улирал хэт урт юм уу хэт богино загвартай болсон. Харин жинсэн өмдний урт нь дундаж байсан. Ийм загвар нь таны галбирыг улам сайхан харагдуулахгүй ч гэсэн сүүлийн үеийн чиг хандлагын мэдлэгийг тань харуулах болно. Түүнчлэн 1970-аад оны уур амьсгал байсан тул тарпийзан загварыг хориглосонгүй.

Энэ улирлын хамгийн аюулгүй сонголт нь жигд өнгөтэй, аливаа цацаг, цайралт гэх мэт урлагийн элементгүй, цэвэрхэн бүтэцтэй загварууд байх юм. Хэрвээ та жинсэн total look өмсөхөөр зоригловол гол даалгавар тань өнгийн оновчтой тааруулах юм шүү.

Ө.Тодгэрэл

2015-07-02, 15:56

  • Зураг: Buro 24/7 Russia