Оройн цагаар юу идвэл зохистой вэ?
Хоол тэжээлийн мэргэжилтэн Натали Макиенко оройн хоолондоо ямар бүтээгдэхүүн хэрэглэж болох талаар, мөн орой хэдэн цагаас хойш хоол идэхэд тохиромжгүй тухай ярилаа.
Өнөөгийн нөхцөл байдалд олон хүний хувьд оройн хоол жинхэнэ асуудал болоод байгаа билээ. Буруу цагт, буруу бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь стрессийн түвшинг улам нэмэгдүүлж, нойрны асуудал үүсгэж, шөнө биеийн нөхөн сэргэх үйл явцад саад болдог. Нойр хангалттай авснаар хүний бие болон оюун ухаан амарч, нөхөн сэргээгдэж, энергиэр цэнэглэгддэг учир энэ нь үндсэндээ бидний эрүүл мэнд, сэтгэл зүй, болон амьдралын чанарт хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нэг юм. Хэрэв бидний бие организм шөнө нөхөн сэргэж чадахгүй бол мэдрэлийн системд ирэх ачаалал нэмэгдэх, мөн цус багадалт үүсэх, цэвэршилт эрт эхлэх, жин нэмэх, илүү хурдан ядрах зэрэг эрсдэлүүд үүсэх болно. Ерөнхийдөө амьдралын баяр баясгалан арилж, улмаар өөрийгөө үнэлэх чадвар буурч, амьдралд тохиож буй бүх зүйл "төвөгтэй” санагдаж эхэлнэ.
Тэгвэл бүтэн нойртой байхын тулд цогц аргуудыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Тухайлбал, эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маяг, дасгал, хөдөлгөөн гэх зэрэг нь таны амьдралыг илүү баяр баясгалантай болгож, эрүүл мэндийн хувьд ч эерэг үр дагаврууд авчрах болно. Тийм учраас оройн цагаар зөв хоолны зуршилтай болох нь чухал юм.
Та бүхний сайн мэдэж байгаачлан шөнө оройгоор хоол идэх нь тийм ч сайн санаа биш билээ. Гэвч үүний адил оройн хоолоо хэт эрт идэх нь бас л муу үр дагавартай. Хэрэв та 21:30-22:00 цагийн хооронд унтдаг бол 18:00 цагт оройн хоолоо зооглох нь зөв шийдвэр юм. Гэхдээ хэрэв та 22:00 цагаас хойш унтдаг бол өлсөж эхлэх нь гарцаагүй. Тиймээс ихэнх хүмүүс оройн хоолны дараа зууш, амттан зэрэг идэж эхэлдэг юм. Оройн хоол нь тухайн өдрийн сүүлчийн хооллолт байснаар таны биед хэт их ачаалал өгөхөөс сэргийлэх тул оройн хоол идсэний дараа өлсөх мэдрэмж төрөхгүй байхаар хооллох цагаа тохируулж заншаарай.
Харин орой 20:30-аас хойш хооллох нь шөнө унтаж байхад биеийн нөхөн сэргэх үйл явц явагдахгүй, харин ч эсрэгээрээ бидний бие үргэлжлүүлэн ажиллахад хүргэдэг. Шөнө хоол боловсруулах систем нь маш их энерги зарцуулж, нойрны даавар мелатонины үйлдвэрлэлийг тасалдуулж, улмаар нойрны чанарыг бууруулдаг юм. Шөнийн цагаар хоол идэх нь нойрмоглох үйл явцыг улам дордуулж, өглөө нь ядарч сульдаж сэрдгийг та өөрөө анзаарсан байх.
Хэдэн цагаас унтахаас үл хамааран орондоо орохоосоо дөрвөн цагийн өмнө хооллож байхыг хичээгээрэй. Гэхдээ дээр дурдсанчлан 20:30-аас хэтрэлгүй оройн зоогоо барих хэрэгтэй юм шүү. Учир нь тус цагаас хойш биоритмийн онолын дагуу бие нь шинэ хоол хүнс шингээхээ больж, энерги хуримтлуулж, тухайн өдрийн турш идсэн бүх зүйлийг боловсруулах үйл явцыг эхлүүлдэг билээ. Арай энгийнээр тайлбарлахад ийм л байна.
Хэрэв 20:30-аас өмнө хооллох боломжгүй тохиолдолд жигнэж болгосон ногоотой хоолнууд өег байдаг. Тийм учраас ногооны зутан шөл, цуккини ногооны шарвин зэргийг оройн цагаар санал болгож байна.
Орой 20:30-аас хойш ходоодонд орсон бүх хоол, хүнс өглөө болтол хуримтлагдаж, аажмаар ялзардаг гэдгийг төсөөлөөд үз дээ. Мөн үүний зэрэгцээ согтууруулах ундааны найрлагатай төстэй бодисууд ялгардаг тул та хоёр хундага дарс уусантай адил байдалтай өглөө сэрэх болно.
Ихэнх хүмүүс орой унтахаасаа өмнө ганц хундага дарс уух нь эрүүл мэндэд тустай хэмээн үздэг. Гэхдээ согтууруулах ундааны аюулгүй хэмжээний тун гэж байхгүй бөгөөд донтолт хурдан үүсдэг билээ. Урт хугацаанд архийг хэтрүүлэн хэрэглэх явцад энэ нь хүнийг архинаас хамааралтай буюу архинд донтоход хүргэдэг юм. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй хүмүүст долоо хоногт ганц удаа нэг хундага дарс уухад сөрөг үр дагаваргүй байж болох ч тогтмол хэрэглэх нь том алдаа билээ.
Согтууруулах ундааны хамгийн эхний үзүүлэх нөлөө бол хүн тайвширч эхэлдэг. Гэхдээ энэ нь мөн хэт их ядаргаанд орсон, стресснд их өртсөн хүнд ажиглагдах шинж тэмдэг юм. Тиймээс ганц балга дарс уусны дараа хэт хурдан нойрмоглож, тайвширч байгаа бол архинаас татгалзаж, бие болон сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Энэ бол хэт их ядарч сульдсаны ноцтой дохио юм.
Согтууруулах ундаа нойрсуулах нөлөө үзүүлдэг үү? Үзүүлдэг, гэхдээ удаан хугацааны турш биш. Таныг унтаж байхад цусан дахь согтууруулах ундааны концентрац аажмаар буурч, нойр улам л гүехэн болж, шөнө олон дахин сэрэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг.
Доорх жагсаалтад багтсан бүтээгдэхүүнүүдийг орой 17:00 цагаас хойш хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Олон хүмүүс оройн цагаар цэвэр ус ууж болох эсэхийг их асуудаг. Энэ мөн адил тухайн хувь хүний эрүүл мэндийн онцлогоос шалтгаална. Хэрэв бөөрний асуудалтай, мөн эмчийн заавраар унтахаасаа дор хаяж хоёр цагийн өмнө ус ууж болохгүй бол мэдээжийн хэрэг орой ус уух хэрэггүй. Харин тодорхой эрүүл мэндийн асуудалгүй хүмүүсийн хувьд оройн цагаар ус уухад асуудалгүй билээ. Усыг унтахаасаа цагийн өмнө уухад ч болох юм.
Оройн 20:30 хүртэл, унтахаасаа дөрвөн цагийн өмнө амьтны болон ургамлын гаралтай уураг болон өөх тос, ногоо хэрэглэж болно. Жишээ нь, хумустай ногоо, авокадотой ногооны салат зэрэг нь орой хэрэглэхэд тун тохиромжтой байдаг. Хэрэв энэ хугацаанд хооллож амжаагүй бол унтахаасаа хоёр цагийн өмнө бүлээн ногооны зуушнуудыг анхааралдаа аваарай.
Хумус
Орц:
Хийх жор:
Цуккини ногооны шарвин
Орц:
Хийх жор:
Ногооны зутан шөл
Орц:
Хийх жор:
Яргай загас
Орц:
Хийх жор
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт