Орчин үед хүн бүр өөрийн зорилго болон эрүүл мэндийн онцлогоосоо хамаараад маш олон төрлийн хоолны дэглэмүүдээс сонголтоо хийх боломжтой болсон. Тэр дундаас Япон хоолны дэглэм нь эрүүл мэндийг хохироолгүйгээр өндөр үр дүн үзүүлдгээрээ олны дунд алдаршсан байна.
Юуны өмнө Япончууд өөрсдөө уг хооллолтыг дэглэм гэж үздэггүй билээ. Тэдний хувьд энэ бол эрүүл бөгөөд залуу байдлаа хадгалахад нь тусалдаг бүхэл бүтэн амьдралын хэв маяг юм. Албан ёсны статистикаар Япон улсын хүн амынх нь дундаж наслалт дэлхий дээр хамгийн өндөр байдаг бөгөөд Японд хэт таргалалттай эмэгтэйчүүдийн хувь маш бага байдаг. Мөн Япон хоолны дэглэм гэдэг нь таны бодож байгаачлан алдарт суши, төрөл бүрийн далайн хоол болон соусны агууламжтай хооллолт биш юм. Харин эсрэгээрээ эрүүл орц болон бие илааршуулах зорилготой тэнцвэртэй хооллолт билээ. Уг хооллолтын гол зарчим нь түлхүү уураг хэрэглэхэд оршдог. Ингэхдээ мах болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй юм. Нэмж дурдахад Япончууд чихэрлэг зүйлсийг тэр болгон хэрэглээд байдаггүй бөгөөд жимс жимсгэнийг илүүд үздэг байна. Ер нь л Мандах наран улсын иргэд хоолондоо маш их утга учир өгдгөөрөө алдартай. Тухайлбал, заавал хоолоо гоёмсог үзэмжтэй байдлаар чимэглэх, чанартай гэсэн бүтээгдэхүүн хэрэглэх, зөвхөн уураар жигнэх зэрэг олон онцлог дагуулсан соёлтой улс юм.
Япончууд багахан хэмжээний агшааж болгосон цагаан будааг өглөөний цайндаа ногоотой хамт хүртдэг. Будаанд агуулагдах өөх тосны хэмжээ бага бөгөөд бүтэн өдрийн турш эрч хүчээр хангаж, өлсөх мэдрэмжийг дардаг байна.
Яргай, туна, улаан загас, сардин, сельд зэрэг эрүүл өөх тостой загаснуудаас сонголтоо хийгээрэй. Загасны мах бол Омега-3-ийн гол эх үүсвэр бөгөөд зүрх судасны тогтолцоонд эерэгээр нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
Япон улсын иргэд ногоог асар их хэмжээгээр хэрэглэдэг онцлогтой. Тэдний ихэнх хоолнууд төрөл бүрийн ногооны хамт ирдэг билээ. Гол нь ногоогоо усанд чанаж болгох хэрэгтэй юм.
Өндөгт агуулагдах ханаагүй тосны хүчлүүд нь биед хуримтлагдсан өөхийг хайлуулж өгдөг байна.
Ногоон цай нь биеийн хорт бодисыг гадагшлуулахаас гадна цусны даралтыг хэвийн болгож, үрэвслийг намдаадаг билээ. Гэхдээ ногоон цайнд хэт авталгүйгээр өдөрт 1.5 литрээс илүү уухгүй байхыг хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөвлөдөг.
Тус дэглэмийг 14 хоног барих хэрэгтэй юм. Энэ хугацаанд нүүрс усны хэрэглээгээ багасгаж, өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэсний ачаар хүмүүс дор хаяж таван кг хаядаг байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд, бөөр, элэгний өвчтэй, зүрхний эмгэг, ходоодны үрэвсэл болон шархтай хүмүүст Япон хоолны дэглэм тохиромжгүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт