Та ээнэгшилтийн (attachment) талаар сонсож байсан уу? Сэтгэлзүйн ухаанд ээнэгшилт нь аливаа хүн дотно харилцаанд хэрхэн биеэ авч явах, ямар зан үйлдэл гаргахыг тодорхойлдог. Хэрэв хос тань харилцааны явцад чин сэтгэлийн яриа өрнүүлдэггүй, сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлдэггүй, яг л ханаар тусгаарлагдсан мэт байдаг бол зайлсхийх хэлбэрийн ээнэгшилтийн талаар ойлголттой болох цаг нь иржээ. Тус ойлголтын тухай дэлгэрэнгүй тайлбарыг Оросын сэтгэл зүйч Нигина Тулабаева бидэнд хүргэлээ.
Ээнэгшилт (attachment) гэж юу вэ?
Ээнэгшилт нь дотно хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтооход хэрэг болдог хүний үндсэн хэрэгцээ шиг чухал зүйл. Ээнэгшилтийн суурь гурван нас хүртэлх хугацаанд бүрэлддэг бөгөөд энэ нь цаашид хүмүүстэй тогтоох харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хүүхэд бага насандаа эцэг эх, эсвэл асран хамгаалагчтайгаа тогтоосон ээнэгшилтийн ачаар стрессээ удирдах, том хүнд итгэл хүлээлгэх, тусламж хүсэх чадваруудад суралцдаг байна. Мөн насанд хүрсэн хүнтэй тогтоож буй харилцаанаас хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой хүндрэлийг даван туулах механизм нь бүрэлддэг. Энэ нь цаашлаад аливаа асуудлаас гарах, харилцаа холбоо үүсгэх хувь хүний арга барил боловсроход тусалдаг байна.
Ээнэгшилтийн ямар төрлүүд байдаг вэ?
Сэтгэлзүйн ухаанд ээнэгшилтийг дөрвөн төрөлд хувааж үздэг. Үүнд:
Зайлсхийх хэлбэрийн ээнэгшилт гэж юу вэ? Хэрхэн анзаарч илрүүлэх вэ?
Зайлсхийх хэлбэрийн ээнэгшилт нь насанд хүрсэн хүнд дараах шинжүүдээр илэрдэг:
Зайлсхийх хэлбэрийн ээнэгшилт хэрхэн бүрэлддэг вэ?
Зайлсхийх хэлбэрийн ээнэгшилттэй хүмүүсийн эцэг эх, эсвэл асран хамгаалагч өмнөө хана босгочихсон байдаг. Тэд хүүхэдтэйгээ сэтгэл хөдлөлөө хуваалцдаггүй, хэт ойртохоос зайлсхийдэг. Үүний улмаас хүүхэд бага наснаасаа эхлэн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй, өөрт төрсөн мэдрэмжээ бие даан зохицуулах хандлагатай болж хүмүүждэг байна.
Түүнчлэн энэ төрлийн ээнэгшилт нь эцэг эхийн салалтаас үүдсэн сэтгэлзүйн гэмтлээс үүсэх боломжтой.
Зайлсхийх хэлбэрийн ээнэгшилттэй хүн хосын харилцаанд хэрхэн биеэ авч явдаг вэ?
Хосын харилцаанд зайлсхийх хэлбэрийн ээнэгшилт ямар асуудал дагуулдаг вэ?
Ийм төрлийн хүмүүс өөрсдийгөө том ханаар тусгаарлачихсан мэт байдаг учраас сэтгэл хөдлөлөө хуваалцахад хүндрэл гарна. Тэдний чин сэтгэлийг таньж мэдэхэд итгэлцэл болон хугацаа хэрэгтэй. Хосын харилцаанд маш хүйтэн хөндий, юу ч мэдэрдэггүй, хамтрагчийнхаа мэдэрч байгааг хайхардаггүй мэт боловч энэ нь тэдний өөрийгөө хамгаалах арга төдий юм. Удаан хугацааны турш дотор буцалж байгаа зүйлсээ ил гаргахгүй байсаар уур хилэн болж даамжрах магадлалтай бөгөөд энэ төрлийн хүмүүсийн онцлогийн талаар мэддэггүй бол харилцаанд хүндрэл гарах боломжтой.
Зайлсхийх хэлбэрийн ээнэгшилттэй хүнтэй хэрхэн эрүүл харилцаа үүсгэх вэ? Юуг анхааралдаа авах хэрэгтэй вэ?
Бүх төрлийн хүмүүс зайлсхийх хэлбэрийн ээнэгшилттэй хүмүүстэй хосын харилцаа тогтоох боломжтой юу?
Хэрвээ ийм төрлийн хүнийг ойлгох чин хүсэлтэй, зөвшилцөлд хүрэх боломжтой, хамтрагчийнхаа онцлогийг хүлээн зөвшөөрөх арга барилаа олсон бол бүх төрлийн ээнэгшилттэй хүмүүстэй эрүүл харилцаа тогтоох боломж бий.
Тухайлбал, түгшүүрт хэлбэрийн ээнэгшилттэй эмэгтэй, зайлсхийх ээнэгшилттэй эрэгтэй хоёр хосын харилцаанд орсон тохиолдолд хоёул өөрсдийн онцлогийг хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар ярилцаж, тохиролцоонд хүрэхийг сэтгэлзүйч Нигина Тулабаева зөвлөжээ. Түгшүүрт ээнэгшилттэй эмэгтэйд хамтрагчийнх нь хэзээ, хэдэн цагт гэртээ ирэх мэдээлэл чухал байдаг бөгөөд үүгээрээ хаягдсан, хэрэггүй болсон мэт айдсаа багасгадаг байна. Харин зайлсхийх ээнэгшилттэй эрэгтэй “Хаана байна?”, “Хэзээ ирэх юм?” зэрэг асуултаас орон зайг нь хязгаарлах гэсэн түгшүүр мэдрэх магадлалтай. Иймд, жишээ нь эмэгтэй хамтрагчийн зүгээс "энэ бол хяналт биш, дотно харилцаанд тодорхой байдал чухал" гэдгийг ойлгуулах, харин эрэгтэй хамтрагчийн зүгээс "өдрийн хэсэгхэн хугацааг ч болов зөвхөн өөртөө зориулмаар байгаагаа" тохиролцох нь тустай.
Энэ мэтээр бие биеийнхээ онцлогийг хүндэлж, ойлгож харьцах нь хосын харилцааг эрүүл байлгана гэдгийг Тулабаева хэллээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт