Эерэг хандлагатай болоход туслах хялбар арга
Бусдад баярласан талархсанаа илэрхийлэх нь таныг аз жаргалтай болгож оюун санааны хувьд эрүүл, эерэг хандлагатай нэгэн болоход тусалдгийг судалгаагаар тогтоожээ.
Гэвч ихэнх хүмүүс талархал илэрхийлэх нь ичгэвтэр явдал төдийгүй талархал хүлээж авч буй хүнд ч тийм сайхан сэтгэгдэл төрдөггүй гэх өрөөсгөл ойлголтоосоо болж талархсан сэтгэлээ илэрхийлэхээс төвөгшөөдөг нь ажиглагдсан байна.
Уг судалгаанд оролцогчид талархал илэрхийлсэн захидал бичиж илгээсэн ба захидал бичих үед тэдний сэтгэл санаа энгийн үеэс илүү эерэг, аз жаргалтай болсон төдийгүй захидал хүлээн авч буй нэгэнд халуун дотно сэтгэгдэл төрүүлж байжээ. Түүнчлэн баярласан сэтгэлээ илэрхийлэх тусам сэтгэл санааны хувьд хүчирхэгжин, бусадтай харилцах харилцаа илүү бат бөх болдог байна.
Судалгааны удирдагч, Техасын их сургуулийн профессор Амит Кумар "Хэн нэгэнд баярлаж буйгаа илэрхийлэх нь тухайн хүнийг аз жаргалтай болгоод зогсохгүй талархал хүлээн авч буй хүнийхээ сэтгэл санааг дээшлүүлдэг. Тиймээс хэн хэндээ тустай энэ үйлдлийг өдөр тутамдаа зуршил болгох нь зүйтэй" хэмээн судалгаандаа тэмдэглэжээ.
Эцэст нь дурдахад, хэн нэгэнд баярласан сэтгэлээ илэрхийлэхээс гадна өөрт байгаа зүйлсдээ талархаж сурах нь таныг эерэг нэгэн болгоод зогсохгүй, амьдралыг илүү гэгээлгээр харахад туслах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт