Лакан будаг, материал үйлдвэрлэгч PPG компани 2018 онд интерьер дизайны салбарт ямар өнгө давамгайлахыг тодорхойллоо. Тэдний үзэж буйгаар энэ жил "black flame" буюу асфальт ба нүүрсийг санагдуулам индиго хар өнгө тренд болох гэнэ. Мөн PPG компанийн гаргасан тайланд энэхүү өнгө нь зөвхөн интерьер төдийгүй экстерьер дизайнд ч бас ноёрхох нь онцлогдсон байна.
"Худалдан авагчид тогтвортой байдлыг эрэлхийлдэг. Хар өнгө нь дэлхийд өрнөж буй замбараагүй байдал ба бидний өдөр тутамд хүлээн авдаг асар их хэмжээний мэдээллийн эсрэг "эм" болж өгдөг юм. Түүнчлэн хар өнгө нууцлагдмал мэдрэмж төрүүлдэг. Орчин үед бид олон нийтийн сүлжээнд автах тусам аль болох хүмүүсийн нүднээс хол, далд амьдрахыг хүсдэг болсон шүү дээ" гэж PPG компанийн өнгөний маркетингийн менежер Ди Шлоттер "black flame" өнгийг тайлбарлажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт