Орчин үеийн дизайн ба шинэ технологийн хослол болсон Cyclotron унадаг дугуйг танилцуулж байна
Cyclotron дугуй "Tron: Legacy" кинонд гардаг тээврийн хэрэгсэлтэй төстэй харагдаж магадгүй л юм. Гэхдээ загварлаг дизайн бол түүний ганц давуу тал биш. Энэхүү дугуйг CFRP хэмээх дэвшилтэт материалаар бүтээснээс гадна, цахилгаан дамжуулагч хайрцаг суулгаж өгчээ. Ингэснээр хурдаа түргэн солих боломжтой. Cyclotron бол зах зээл дээр худалдаалагдаж байгаа дугуйнууд дотор ямар нэг хигээс, гинжгүй анхны дугуй болж байгаа юм. Үүнээс гадна, орчин үеийн дэвшилтэт технологоор хийсэн гэрэлтүүлэг нь өөрийгөө цэнэглэдэг лити ба ион аккумлятортой тул дугуйн урд ба хойд гэрэл нь найман цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой. Үүгээр ч зогсохгүй, дугуйгаа ухаалаг утастайгаа холбож, тусгай апп суулгаснаар навигацын систем, дуу хөгжим ба дасгалын төрөл бүрийн программ ажиллуулж болно.
Энэхүү төсөл нь Kickstarter тавцан дээр анх танилцуулагдсан бөгөөд Cyclotron дугуйн төслийг боловсруулагчдад 50,000 евро хэрэг болсон байна. Тэгвэл одоогийн байдлаар хүмүүс уг төсөлд 97,032 евро хандивлаад байгаа юм. Тиймээс бид тун удахгүй Cyclotron дугуйг гудамжинд явж байхыг нь харна гэдэгт итгэлтэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт