Minister Tower апартментыг сонгох 5 шалтгаан

Улаанбаатар хотын төв цэгт байрлах цогцолбор орон сууц

Улаанбаатар хотын төв цэг болох олон улсын сүлжээ Шангри-Ла төвийн чанх хойно байрлалтай Minister Tower Luxury Apartment орон сууц нь байршил, үнэ цэн, үзэгдэх орчин, аюулгүй байдал гэхчлэн өндөр зэрэглэлийн барилгад тавигддаг бүхий л чанаруудыг өөртөө шингээсэн төдийгүй олон улсын таван одтой зочид буудлын жишгээр баригдсан Монголын анхны цогцолбор болж, орон сууцны шинэ жишгийг тогтоосон билээ. Үл хөдлөх хөрөнгө сонирхож буй уншигчдадаа зориулан Minister Tower-ийг сонгох 5 шалтгааныг хүргэж байна.


ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭНТЭЙ БАЙРШИЛ

Minister Tower апартмент нь их хотын үнэ цэнтэй бүсэд байрлалтай тул таны бизнесийг өргөжүүлж, урагшлуулах давуу талтай. Засгийн газрын ордон, Яам тамгын газрууд болон бусад томоохон төр, хувийн хэвшлийн албан байгууллагуудтай 1-3 минутын зайд байрлалтай.

• Засгийн газрын ордноос 3 минутын зайд байрлалтай

• Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс 100 метрийн зайд байрлалтай.

• Олон улсын сүлжээ Шангри-Ла төвөөс 50 метрийн зайд байрлалтай


24 ЦАГИЙН СЕРВИСТЭЙ ОРОН СУУЦ

Таван одтой буудлын жишгээр баригдсан 24 цагийн сервис бүхий тансаг зэрэглэлийн орон сууц нь эрхэм таны үнэт цагийг хэмнэж, орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцэхийн зэрэгцээ тав тухтай амьдралыг тань дэмжинэ.

• Ашигтай талбайг зөв зохион
 байгуулалттайгаар төлөвлөсөн

• Цэлгэр уужим зайтай мастер
 унтлагын өрөөтэй

• Эрхэм зочдод тань зориулсан
  зочны унтлагын өрөө

• Тусдаа хүүхдийн өрөөтэй

• Гоёмсог хийц бүхий
  ариун цэврийн өрөөтэй


БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ ОРОН ЗАЙ

Орон сууцаас гадна Minister Tower нь 68-252 мкв хүртэлх худалдаа үйлчилгээ болон оффисын зориулалттай талбайгаас сонголтоо хийн бизнесээ өргөжүүлэхийг санал болгож байна.

• Байгууллагынхаа онцлогт 
тохируулан дотоод заслаа хийх боломжтой оффисын талбай

• Дэлхийн алдарт брэндүүдийг нэгтгэсэн худалдаа, үйлчилгээний орчин


ЧАНАРААРАА ТЭРГҮҮЛЭГЧ БРЭНДҮҮДЭЭР ТОНОГЛОГДСОН ДИЗАЙНЫ ШИЙДЭЛ

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower төсөл нь дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйн зэрэгцээ Европ, Америкт тэргүүлэгч шилдэг брэндүүдээр бүрэн тоноглогдсон.

• Бельгийн Raynaers Aluminium
  брэндийн фасад

• Испанийн Butech брэндийн
   керамик фасадтай

• Данийн Danfoss брэндийн
   агааржуулагч, халаалтын систем

• Германы Hormann брэндийн хаалга

• АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол

• Германы Siemens брэндийн
  цахилгаан тоноглол

• Германы ter Hürne брэндийн цэвэр
  модон ламинатан шал

• Германы Marohn Thyssenkrupp
  брэндийн цахилгаан шат


УЯН ХАТАН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Олон улсын 5 одтой буудлын жишгээр баригдсан 22 давхар бүхий Minister Tower барилгаас сонголтоо хийгээд TDB банкны сарын 1% хүүтэй онцгой зээлээр худалдаа үйлчилгээ болон оффисын талбай, орон сууц худалдан авaх боломжтой.


Minister Tower

IEF Co.Ltd

Хаяг: Шангри-Ла төвийн чанх хойно 

Утас: 7712 1188, 9911 5778

Вэбсайт : www.ministertower.mn

И-Мэйл : ministertower@gmail.com

Buro.Retelling

2025-04-22, 09:19