Парисчуудын дурлаж буй декор ба тавилгууд
Чиг хандлагыг тогтоогч Парисчууд юунд дурлаж байна вэ
Алдарт дизайнер Марсель Брёйерийн 1930-аад онд зохион бүтээж байсан S32 загварын сандал Парис бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй тавилгын нэгээр нэрлэгджээ. Ган төмөр их бие, хулсан суудал бүхий энэхүү сандал нь оффис, үйлчилгээний газар, орон гэр гээд ямар ч орчинд зохицдог давуу талтай.
Залуу дизайнер Анисса Кермишийг бид өгзөг, нүцгэн биеийг дүрсэлсэн керамик ваарнуудаар нь сайн мэдэх билээ. Тэгвэл түүний шинээр гаргасан загварууд одоо ч хүртэл тренд болсоор байна.
Хамгийн үнэтэй дотоод засал чимэглэл төдийгүй эртний урлагийн нэгд тооцогддог мозайктай хавтангууд эргэн иржээ.
Дизайнер Этторе Соттсассын зохион бүтээсэн гэрэлтдэг хүрээ бүхий "Ultrafragola" толийг та хэд хэдэн блогеруудын Instagram хуудаснаас харсан байх. Энэхүү толь нь загвар сонирхогчид төдийгүй урлагийн алдартнуудын гэрийг чимээд байгаа билээ.
Улаан буудай, пампа өвс зэрэг хатсан үедээ ч үзэсгэлэнтэй харагддаг ургамлууд анхаарлын төвд оржээ.
Бэлэг дурсгалын алдартай дэлгүүр болох Astier de Villatte-ийн аяга, таваг, цайны гүц, лааны суурь гээд керамик эдлэлүүд тренд болж эхэлжээ. Хамгийн гол нь сонгодог хэв маягтай эдгээр шавар эдлэлүүд нь ямар ч интерьерд гайхалтай уусч чаддаг.
Интерьер засалд богем уур амьсгал нэмэх олсоор сүлжсэн хивсэнцэр жагсаалтад багтсан байна.
Дизайнер Исами Ногучигийн Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейн захирал Ансон Конгер Гудиерт зориулан бүтээсэн кофены ширээ энэ оны хамгийн загварлаг тавилгаар тодорчээ.
Сүүлийн жилүүдэд загварлаг хийцийн сандал нь интерьерийн хамгийн чухал зүйлийн нэг болон хувирчээ. Гэхдээ тренд болоод буй сандлуудын ихэнх нь 1930-аас 1980-аад оны үед бүтээгдсэн загварууд бөгөөд хамгийн сүүлд гэхэд л Пьер Паулинын F598 загварын сандал олны анхаарлыг татаад байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт