Домогт “Пруст” сандал бүгдэд хүрэлцэнэ

Бүгдээрээ авцгаая

Тавилгын Magis компани Алессандро Мендиний бүтээсэн “Пруст” сандлыг цөөн тоогоор үйлдвэрлэхийг зогсоож, харин оронд нь хуванцар материалаар их хэмжээгээр үйлдвэрлэх боллоо

1978 онд Италийн загвар зохион бүтээгч Алессандро Мендинигийн бүтээсэн домогт "Пруст" сандал олон хувилбараар үйлдвэрлэгдсэн. Түүний гантиг, хүрэл, шаазан зэрэг материалаар хийгдсэн загвар бүр нь тухайн үедээ тавилгын салбарт шуугиан дэгдээдэг байж билээ. Тиймээс Италийн Magis брэнд алдарт сандлыг зөвхөн цөөн тоогоор үйлдвэрлэн худалдаалдаг байсан бол энэ удаад олон нийтэд зориулсан хуванцар хувилбар гаргахаар шийджээ.

Шинэ сандалыг эргэлддэг хэвлэлийн аргаар үйлдвэрлэнэ. Полимер материалыг төмөр хүрээнд байршуулан ("Пруст"-ийн хэлбэртэй ижил хүрээ) халааж, хүссэн хэлбэрээ гартал эргүүлэх юм. Дараа нь хуванцар бага зэрэг хөрөхөд нь хүрээнээс гаргаж аваад л шинэхэн сандал  бэлэн болно. 

Ө.Тодгэрэл

2015-08-09, 13:00

  • Зураг: