Таван одтой зочид буудлын жишгээр баригдсан Монголын хамгийн анхны орон сууц: Minister Tower
Өндөр зэрэглэлийн орон сууц нь зөвхөн байршил, барилгын чанараар хязгаарлагдахгүй бөгөөд амьдралын хэв маяг, тав тух, сэтгэл ханамжийг илэрхийлэх чухал хүчин зүйлсийн нэг болж өгдөг. Үүний хэрээр хүмүүсийн амьдрах орчин нөхцөлдөө тавих шаардлага нэмэгдэж, барилгын салбар ч тасралтгүй хөгжиж, шинэ түвшинд хүрч байна. Гэсэн хэдий ч хүний бүх хэрэгцээ, шаардлагыг нэг дор төвлөрүүлсэн, сэтгэлд нийцсэн орон сууц сонгоно гэдэг тийм ч хялбархан ажил биш билээ.
Харин бидний анхаарлыг Улаанбаатар хотын төв цэг болох олон улсын сүлжээ Шангри-Ла төвийн чанх хойно байрлалтай MINISTER TOWER Luxury Apartment төсөл татаж чадсан юм. Тус орон сууц нь байршил, үнэ цэн, үзэгдэх орчин, аюулгүй байдал гэхчлэн өндөр зэрэглэлийн барилгад тавигддаг бүхий л чанаруудыг өөртөө шингээсэн төдийгүй олон улсын таван одтой зочид буудлын жишгээр баригдсан Монголын анхны цогцолбор болж, орон сууцны шинэ жишгийг тогтоожээ.
Ингээд тус төслийн онцлог, давуу талуудтай танилцъя.
Улаанбаатар хотын төв цэг, гол тэнхлэг болох Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Minister Tower нь алтан цагийг тань хэмнэх стратегийн ач холбогдолтой бүсэд сүндэрлэж буй. Шангри-Ла Төвөөс ердөө 50 метрийн зайд орших энэхүү орон сууц нь Засгийн газрын ордон, Элчин сайдын яамд, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр байрлалтай төлөвлөгджээ. Иймд оршин суугчид өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцэх фитнес, бассейн, хүүхдийн тоглоомын төв, худалдаа, үйлчилгээний хэрэгцээгээ түгжрэлд огт цаг зарцуулахгүйгээр, хэдхэн алхаад л авах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Үүнээс гадна Minister Tower нь А зэрэглэлийн оффис, банк санхүүгийн байгууллага, гоо сайхны салон, кофе шоп, ресторан, лаунж, бар гэхчлэн олон төрлийн худалдаа, үйлчилгээний төвийг дотроо төлөвлөж өгсөн нь хамгийн том давуу талуудынх нь нэг болжээ.
Minister Tower төсөл нь дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйгээс гадна аюулгүй байдлыг тань бүрэн хангах байнгын харуул хамгаалалттай. Түүнчлэн үүдний хэсгээс эхлээд лифт, орон сууц, пентхаус гээд барилга бүхэлдээ Европ, АНУ-д тэргүүлэгч шилдэг брэндүүдээр тоноглогдсон гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу.
Тухайлбал дэлхийн 70 гаруй оронд салбартай Reynaers Aluminum брэндийн шилэн фасад болон Испани улсын алдарт Butech брэндийн дулаан алдахаас сэргийлж өгдөг керамик фасадаар барилгын гадна талыг бүрхэж өгсөн бол агааржуулалт, халаалтын системийг Дани улсын Danfoss брэндийн чанартай тоног төхөөрөмжүүдийг ашиглан барьжээ. Харин орон сууцуудыг Carrier брэндийн халаалт, хөргөлт, агааржуулалтын систем, ABB компанийн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй цахилгаан автоматжуулалтын систем, Kohler брэндийн сангийн тоноглол, цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай ter Hürne брэндийн паркетан шал гэхчлэн дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн чанартай, бат бөх материалыг ашиглан тоноглосон байна.
Үүнээс харахад Minister Tower нь дан ганц шинэлэг үзэмжид анхаарах бус оршин суугчдын аюулгүй байдал, амьдралын чанар, сэтгэл ханамжийг нэн түрүүнд бодолцож ажилласан нь мэдэгдэж байлаа.
Minister Tower төсөлд багтсан бас нэгэн онцлох зүйл бол тансаг хэв маяг, дээд зэрэглэлийн амьдралын стандартыг илэрхийлэх хоёр давхар пентхаус юм. Олон улсын таван одтой зочид буудлын жишгээр баригдсан энэхүү пентхаус нь зочид буудлын түвшний аюулгүй, найдвартай орчинд тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бий болгож өгчээ. Тухайлбал тэд оршин суугчдын хувийн мэдээллийг дээд зэргээр чандлан хадгалах бөгөөд давхар аюулгүй байдалд нь онцгойлон анхаарах 24 цагийн харуул хамгаалалт, угтах болон үдэх үйлчилгээг санал болгож байгаа юм. Түүнчлэн зөвхөн оршин суугчдад зориулсан, хурал болон бусад чухал уулзалтуудыг зохион байгуулах боломжтой VIP өрөөг төлөвлөж өгсөн нь бас нэгэн давуу тал нь болж чаджээ.
Харин пентхаусын дотор зохион байгуулалт нь өдөр тутамдаа ч дээд зэрэглэлийн зочид буудалд тухалж буй мэт гайхалтай мэдрэмжийг өгөхүйц орчин үеийн интерьер дизайны шинэлэг шийдэлтэй бүтээгдсэн байна. Зочны өрөө нь долоон метрийн өндөр таазтай, хотын панорама үзэмжийг бүхэлд нь тольдон харах боломжийг олгох том цонхтой ба энэ нь орон зайг илүү цэлгэр, уужим харагдуулж, байгалийн гэрлийг хангалттай хэмжээгээр нэвтрүүлж өгдөг гээд давуу тал ихтэй аж. Мөн ая тухыг тань бүрэн хангах тансаг зэрэглэлийн мастер унтлагын өрөө, амгалан тайван орчныг бүрдүүлсэн хүүхдийн өрөө, интерьерийн шинэлэг шийдэлтэй мастер хувцасны өрөө гэхчлэн үндсэн өрөөнүүдээс гадна нэмэлт орон зайнуудыг ухаалгаар шийдэж өгсөн байна.
Minister Tower Luxury Apartment төсөл нь 68-164 мкв 2-4 өрөө орон сууц, 246-327 мкв пентхаус болон 125 мкв, 252 мкв худалдаа үйлчилгээний талбайг санал болгож байгаа ба төлбөрийн 30-50%-ийг урьдчилан төлөөд Голомт болон Худалдаа хөгжлийн банкны урт хугацааны зээлд хамрагдах боломжтой.
Хаяг: Шангри-Ла төвийн чанх хойно
Утас: 7712 1188, 9911 5778
Вэбсайт : www.ministertower.mn
И-Мэйл : ministertower@gmail.com
Facebook: Minister Tower
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт