Виртуал тавилгууд дуудлага худалдаагаар хагас сая ам.доллараар зарагдлаа

Эдгээр тавилгуудыг хүссэн 3D орон зайдаа байрлуулж болно

Аргентины дизайнер Андрес Райзингер өөрийн бүтээсэн виртуал тавилгуудыг дуудлага худалдаанд оруулан 450,000 ам.доллараар зарж чаджээ. "The Shipping" нэртэй энэхүү цуглуулгад багтсан хамгийн өндөр үнэтэй тавилгыг 67,777 ам.доллараар худалдан авсан байна. Мөн цуглуулгын таван эд зүйлс зөвхөн виртуал төдийгүй бодит хувилбараар ч бүтээгдсэн байна.

"The Shipping" цуглуулгыг Nifty Gateway онлайн худалдааны платформ дуудлага худалдаанд оруулсан бөгөөд дизайнерын бүтээсэн эд зүйлс бүр 10 минут хүрэхгүй хугацаанд зарагдаж дуусжээ. Худалдан авагчид эдгээр тавилгуудыг Decentraland, Somnium Space, Minecraft гээд өөрийн хүссэн гурван хэмжээст орон зайд байрлуулах боломжтой юм.

Дуудлага худалдаанд зарагдсан эд зүйлс дунд Instagram-д алдаршсан зөөлөн сандал багтсан бөгөөд энэхүү эдлэл нь асар их анхаарал татсан учраас дизайнер бүр бодит хувилбарыг нь ч урлаад амжжээ. Уг бүтээл нь одоогоор Барселон хотын Монтойя галлерейд хадгалагдаж байгаа юм.

Buro.Mongolia

2021-02-24, 10:54

  • Зураг: