Оскар 2022: Шилдэг гоо сайхны төрхүүд

Глэм, монохром, 60-аад оны болон бусад хэв маягууд

Оскарын наадамд уригдан ирсэн алдартнуудын төрх бүрийн ард стилистүүд, дизайнерууд, нүүр хувиргагчид болон үсчдээс бүрдсэн мэргэжлийн баг ажилладаг билээ. Маш их судалгаа, хөдөлмөрийн үр дүнд бүтсэн тэдгээр төрхүүд Оскарын наадмын түүхэнд сийлэгдэн үлдэж, тухайн жилийнхээ загвар, гоо сайхны чиг хандлагыг тогтоодог. Тиймдээ ч камерын дуранд өртсөн төрх бүр салбарын мэргэжилтнүүд, үзэгчдийн анхаарлыг ихэд татдаг юм.

Энэ жилийн наадмын хувьд 2014 оны Оскарт шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд ялалт байгуулж шуугиан тарьсан Лупита Нионгогийн гоо сайхны төрх онцгойрлоо. Түүний үс засалт дээр афро стилийн засалтаараа гаршсан стилист Вернон Франсуа ажилласан бол гялалзсан тень, улаан уруулын будаг зэргээс бүрдсэн нүүр будалтыг алдартнуудын мейкап артист Ник Бароз хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн Оскарт нэр дэвшсэн бүтээлүүдийн нэг “King Richard” киноны од Деми Синглтон даашинзынхаа өнгөтэй хосолсон болор чулуугаар чимэглэсэн сүлжсэн үс, хөнгөн нүүр будалтыг харуулсан юм. Харин жүжигчин Николь Кидман тод уруул, шуусан үснээс бүрдсэн улаан хивсний сонгодог төрхийг бүрдүүлжээ. Мөн Билли Айлишийн тас хар үс, хөнгөн будалтын хоршил, Зендеягийн глэм төрх, Дайан Геррерогийн 60-аад оны үс засалт, Хлоя Бэйлигийн нил яган өнгийн монохром болон бусад төрхүүд анхаарал татлаа.

Lupita Nyong'o
Demi Singleton
Nicole Kidman
Ariana DeBose
Zendaya
Chlöe Bailey
Zoë Kravitz
Jennifer Garner
Rachel Zegler
Tiffany Haddish
Kristen Stewart
Maggie Gyllenhaal
Megan Thee Stallion
Billie Eilish

Buro.Mongolia

2022-03-28, 13:58