Алтан Бөмбөрцөг 2019: Улаан хивс

76 дах удаагийн ёслол

Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд яг одоо 76 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадам зохион байгуулагдаж байна. Кино ба телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолын нэгт тооцогддог энэхүү наадмыг энэ жил жүжигчин Сандра О ба Энди Сэмберг нар хөтлөн явуулж байгаа юм.

Энэ жил кино наадмын улаан хивсний ёслол урьд урьдынхаас илүү сонирхолтой дүр төрхүүдээр дүүрэн байлаа. Өнгөрсөн жил алдартнууд "Time's Up" хөдөлгөөнийг дэмжин, хар өнгийн хувцсаар дагнаж байсан бол энэ удаад тэд илүү өнгөлөг хувцаслан иржээ. Жишээ нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа "A Star Is Born" киноны од Леди Гага Valentino ордны кутюр загварын даашинз өмссөн бол түүний киноны хамтрагч Брэдли Купер Gucci брэндийн цасан цагаан хослолоор гоёсон харагдлаа. Мөн тэднээс гадна ёслолын улаан хивсэн дээр Ирина Шейк, Клэр Фой, Эмма Стоун, Сирша Ронан, Майкл Б.Жордан, Николь Кидман зэрэг Холливүүдийн бараг бүхий л супер одууд хуран цугларчээ.

Та Алтан Бөмбөрцөг 2019 наадмын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

Buro.Mongolia

2019-01-07, 10:00

  • Зураг: