BAFTA 2020: Улаан хивсний шилдэг төрхүүд

Эмилия Кларк, Кембрижийн гүнгийн авхай, Рене Зеллвегер болон хүрэлцэн ирсэн бусад зочдыг харцгаая

Яг одоо Лондон хотын Альберт Холл концертын танхимд BAFTA буюу Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Энэ жил 73 дах удаагаа зохиогдож байгаа тус нэр хүндтэй кино наадмыг комедиан Грэм Нортон хөтлөн явуулж байгаа бөгөөд уламжлал ёсоор Их Британийн хатан хааныг төлөөлж Кембрижийн гүн болон гүнгийн авхай нар хүрэлцэн иржээ.

Энэ жил ёслолын үйл ажиллагаа ямар ч нүүрс төрөгчийн ялгаралгүй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Жишээ нь зочдод өмнө нь өмсөж байсан винтэж гоёлоо дахин өмсөн хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчдын зүгээс санал болгосон юм.

Арга хэмжээний улаан хивсэн дээр Кембрижийн гүнгийн авхай Кейт 2012 онд өмсөж байсан Alexander McQueen загварын ордны даашинзаар гоён бусдад үлгэрлэж байлаа. Мөн Марго Робби, Лили Роуз Депп нар Chanel брэндийн даашинз өмссөн бол Хоакин Феникс амласан ёсоор Stella McCartney брэндийн хослолоо дахин өмсжээ.

Buro.Mongolia

2020-02-03, 10:00

  • Зураг: