Christian Dior Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид

Мария Грация Кьюригийн анхны кутюр загварын шоу

Парис хотын Кутюр загварын долоо хоногийн үеэр Christian Dior 2017 оны хавар-зуны шинэ цуглуулгаа танилцууллаа. Загварын ордны бүтээлч захирал Мария Грация Кьюри Роден музейд цэцэрлэгт хүрээлэн байгуулж үлгэрийн мэт уур амьсгалыг бүрдүүлжээ. Тэрээр өөрийн бүтээсэн даашинзууддаа энгийн байдал нэмэхийн тулд энэхүү газрыг сонгосон гэж тайлбарласан байна. "Би мөрөөдлийн уур амьсгалаас татгалзахыг хүсэхгүй байна. Гэхдээ би загварлаг даашинзуудаа өдөр тутам өмсөж болохуйц байдлаар бүтээхийг хүссэн" гэж Мария Грация Кьюри ярьсан юм.

Мария Грация Кьюри дизайнер Пьерпаоло Пиччолитой 25 жил хамтарч ажилласны эцэст 2016 оны долоодугаар сард Valentino загварын ордны бүтээлч захирлын албан тушаалаа орхисон юм.

Christian Dior-ын загварын шоуг үзэхээр Анна Винтур, Кирстен Данст, Оливия Палермо, жүжигчин Ольга Куриленко, Елена Перминова, Наталья Водянова, францын жүжигчин, дуучин Соко, Бьнка Жаггер, рэпер ASAP Rocky, жүжигчин Рами Малек ("Mr. Robot"), дизайнер Диана фон Фюрстенберг өөрийн ач охин Талитагийн хамт, жүжигчин Диана Крюгер, францын жүжигчин Кьяра Мастроянни, чехийн модель Ева Херцигова нар хүрэлцэн иржээ.

Ольга Куриленко, Эмилин Валаде
Кирстен Данст, Гайя Репосси
Соко, ASAP Rocky
Крис Ван Аш, Рами Малек
Сидни Толедано & Катя Толедано
Бьянка Жаггер, Диана фон Фюрстенберг & Талита фон Фюрстенберг
Анна Винтур
Ева Герцигова, Бьянка Брандолини Д'Адда
Кьяра Мастроянни, Виола Арривабене
Оливия Палермо
Елена Перминова, Диана Крюгер

Buro.Mongolia

2017-01-25, 13:00

  • Зураг: