Жаред Лето, Жастин О’Ши болон бусад
Өчигдөр Алессандро Микеле 2017 оны хавар-зуны эрэгтэй цуглуулгаа танилцуулсан. Тэгвэл Gucci-гийн шинэ цуглуулгын шүүмж мэдээж хэрэг зөрчилдөөнтэй байсан бол ирсэн зочид маргаангүй загварлаг байлаа
Өчигдөр Миланы загварын долоо хоногийн зочид Gucci-гийн шинэ цуглуулгын загварын шоуг үзэхээр Scalo Farini нэртэй хуучин тээврийн галт тэрэгний буудал руу явжээ. Энэхүү буудал нь Милан дахь Gucci-гийн загварын шоу зохиогддог уламжлалт газар болсон юм.
Энэ удаад Алессандро Микелегийн туслахууд галт тэрэгний буудлын агуулахуудын нэгийг богем хэв маягтай ногоон өнгөтэй танхим болгон хувиргасан байлаа. Ирсэн зочдыг ногоон өнгийн хамба хилэн буйдангуудад суулгаж, загвар өмсөгчид улаан хүрэн хивсээр бүрсэн тайзан дээр алхаж байв. Алессандро Микелегийн шинэ цуглуулгыг хамгийн түрүүнд үзэхээр Жаред Лето, Жастин О'Ши, Скотт Шуман, Алессандро Борги болон бусад алдартнууд цугларчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт