Уржигдар Наталья Водяновагийн санаачилсан Love Ball хандивын хүлээн авалт тав дах жилдээ Парис хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн байна
The Art of Giving Love Ball гала үдэшлэг Fondation Louis Vuitton барилгад LVMH группын тэргүүн Бернар Арногийн ивээл дор зохион байгуулагдсан байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг бүрээс 250 зочин цугларсан ба тэдний дунд Канье Уэст, Эдриан Броуди, Марио Тестино, Риккардо Тиши, Парис Хилтон нар хүрэлцэн иржээ.
Оройн зоогийн үеэр Sotheby's компаний тусламжтай хандивын дуудлага худалдаа зохиогдсон юм. Дуудлага худалдаанд 15 орчин үеийн урлагийн бүтээл, тэр дундаа Америкийн алдарт уран бүтээлч Стерлинг Руби, Исаак Жулиен болон Олафур Элиассоны энэ үдэшт тусгайлан зориулж хийсэн урлагийн бүтээлүүд орсон байна. Мөн Японы зураач Такаши Мураками худалдан авагчийн хөргийг зурж өгөх боломжтой байжээ.
Энэ жил Наталья Водяновагийн сан бараг дөрвөн сая евро цуглуулж чаджээ. Арга хэмжээнээс цугларсан бүх мөнгийг Naked Heart Foundation сангийн зохион байгуулдаг төрөл бүрийн хандивын хөтөлбөрүүдэд зориулах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт