Хиллари Клинтон, Кэти Перри, Орландо Блум
Уржигдар орой Нью-Йорк хотын Cipriani Wall Street ресторанд 12 дах UNICEF Snowflake Ball хандивын үдэшлэг зохион байгуулагдлаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтон арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нь энэ үдшийн онцлох үйл явдал болсон юм. Тэрбээр дуучин Кэти Перрид "Audrey Hepburn Humanitarian Award" гэх нэр хүндтэй шагналыг гардуулсан байна. Кэти Перри 2013 оноос эхлэн UNICEF-ийн сайн үйлсийн элчээр томилогдож, тус сангийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэн юм.
UNICEF Snowflake Ball үдэшлэгийн зочдын дунд жүжигчин Орландо Блум, Миа Моретти ба Эллисон Уильямс нар харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт