Ахлах тогооч шиг хоол хийж сурахыг хүсдэг хүмүүст зориулсан шилдэг 6 Youtube суваг
Энгийн бөгөөд ойлгомжтой
Долоо хоног бүр өдөрт гурван удаа, гурван өөр хоол хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Эцсийн эцэст хүн бүрийн уран сэтгэмж дундарч, залхуу хүрч, нэгэн хэвийн хоолнуудаа хийх талаар бодохоос ч дургүй хүрэх нь бий. Мэдээж ресторан, хоол хүргэлт сонгож болох ч заримдаа өөрийн гараар амттай хоол хийж, ойр дотны хүмүүсээ гайхшруулах хүсэл хүн бүрт төрөх нь гарцаагүй. Хэрэв та шинэ хоолны санаагүй болсон бол доорх Youtube сувгуудаас орон орны, амтат хоолнуудыг хялбар аргаар хийх зааварчилгаануудыг үзэн, өөрийн гараар туршаад үзээрэй.
Монгол хоолны соёл, аяллын тухай англи хэл дээрх энэхүү суваг нь Монгол хоолны соёлыг дэлхий даяар сурталчилдгаараа онцлогтой. Тэр дундаа Nargie's Mongolian Cuisine, Khan's Kitchen зэрэг контентууд нь хорхог, боодог, цуйван, бантан, үхрийн шарсан хавирга гээд төрөл бүрийн хоолнуудыг хэрхэн хийхийг дэлгэрэнгүй заахын зэрэгцээ Монгол ахуйг маш сонирхолтой байдлаар харуулах болно.
Анхлан хоол хийж сурч байгаа хүмүүст илүү тохиромжтой. Энд цаашид насан туршид тань хэрэг болох хоолны үндсэн техник болон арга барилуудаас заах болно. Жишээ нь хэрхэн талх барих, төрөл бүрийн сүмснүүд бэлтгэх жор, хялбар хурдан аргаар паста хийх арга гээд маш олон хэрэгцээтэй видеонууд бий.
Маш энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар хоол хийх дарааллыг харуулдаг суваг. Орц, бүтээгдэхүүн, зааврын талаар нуршилгүй шууд л тухайн зоогийг хэрхэн хийхийг харуулдгаараа давуу талтай. Солонгос барбекью, Вьетнам пицца, Итали паста, Англи өглөөний цай гээд орон, орны зоогийг хэрхэн бэлтгэхийг эндээс үзээрэй.
Олон янзын амттай хоолыг хэрхэн хийхийг хурдасгасан байдлаар харуулдаг BuzzFeed-ийн энэхүү сувгийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Энэхүү суваг нь олон мянган шүлс асгарам хоолны жор, алдартай тогооч нар оролцсон сонирхолтой контентуудаас гадна энгийн ойлгомжтой байдлаараа дэлхий даяар сая, сая шүтэн бишрэгчтэй болсон юм.
Нийт 60 гаруй жилийн түүхтэй алдарт Bon Appetit хоолны сэтгүүлээс гаргадаг уг сувагт янз бүрийн тогооч нар өөрсдийн нууц жорыг дэлгэдэг байгаа. Та тэднээс чизкейк, омлет-суфле, халуун ногоотой тахианы махтай сэндвич, мөөгтэй карбонара, тэр ч бүү хэл алдарт Doritos чипсийг гэртээ хэрхэн хийж болохыг сурах боломжтой.
Цаг зав муутай эсвэл хоол хийхэд удаан хугацааг зарцуулах дургүй хүмүүст энэхүү суваг таалагдана. Жишээ нь ердөө 30 минутад бэлэн болох Франц аргаар бэлтгэсэн тахианы мах, пад тай, төрөл бүрийн паста болон пицца, цагаан хоолны жоруудыг сураарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт