Foodies нарын анхааралд: Сэнтрал Тауэр-т ямар ресторануудын, ямар хоолноос зооглох вэ?

"Enjoy your weekend brunch & dinner at Central Tower"

Амралтын өдрүүдээр хаана, ямар хоол зооглохоо шийдсэн үү?

Амралтын өдрүүдээр дотны хүмүүстээ цаг гарган Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт орших Сэнтрал Тауэрыг зорьж тав тухтай орчинд шилдэг тогооч нарын гараар бэлтгэсэн амтат бранч болон оройн зоогийг хамт бариарай. Зочлох бүрд тайван амгалан, найрсаг уур амьсгалыг мэдрүүлэх Сэнтрал Тауэр-т төрөл бүрийн ресторан, хоолны газрууд байршдаг бөгөөд Японы үндэсний уламжлалт сүши, раменаас авахуулаад Монгол болон Европын төрөл бүрийн бранч, оройн хоолоор үйлчилдэг билээ.

Мөн долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр Сэнтрал Тауэр-т байрлах дараах ресторан, хоолны газруудаар үйлчлүүлснээр та үнэгүй зогсоолын эрх, хүүхдийн хоол, СЕТ бүрд дагалдах үнэгүй уух зүйл гэх мэт төрөл бүрийн урамшууллыг авах боломжтой.


Asiana Restaurant

Asiana ресторан нь "Өглөө бүр эрт, Өдөр бүр шинэ" уриатайгаар олон ястны өлгий болсон Монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн хэв маягтай хослуулан үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг зорьж ажилладаг. Өндөр ур чадвартай тогооч нарын сэтгэлээ шингээн хийсэн Монгол сайхан нутгийн зон олны дунд түгээмэл биш ч алдартай хоолнуудыг та их хотын зүрхэнд байрлах Сүхбаатарын талбайг тольдонгоо зооглох боломжтой.


Biwon Korean Restaurant

13 жилийн турш Солонгос үндэстний хоолны онцлогийг Монголчууддаа таниулж, мэдрүүлж, амт чанарыг эрхэм болгон үйл ажиллагаа явуулж буй "Biwon Korean Restaurant" үхрийн хуурсан мах, халуун ногоотой гахайн хуурсан мах болон дүпүтэй шар буурцагны шөл, амттан багтах СЕТ менюгээ урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд онцолж байна.


Cubes Casual Dining

 

Cubes ресторан нь менюгээ шинэчилж шинэлэг хоол, уух зүйлсээр хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Сэнтрал Тауэрыг зорин ирсэн үйлчлүүлэгчдэдээ Cubes ресторан чадварлаг тогоочийн бэлтгэсэн стейк, паста, шөл, салад, пиццаг амтлангаа бармены найруулсан коктейл, шэйк, смүүтиг шимэн суун амралтын өдрийг ая тухтай өнгөрөөх боломжийг бүрдүүлж өгчээ.


Akamaru Ramen

Япон үндэсний бүх төрлийн шилдэг, амттай хоолоор үйлчилдэг Акамару-д тухлан саатаж, ядаргаа тайлах ясны шөлтэй рамен, Японы алдарт тэрияки амталгаатай махнууд, хамгийн амттай якисоба мөн төрөл бүрийн сүши, нигири, маки зэргээр үйлчилж байна. Акамару япон хоолны рестораны эрүүл мэндэд тустай, амин дэмээр баялаг менюгээр үйлчлүүлж биеийн дархлаагаа дэмжээрэй.


Quartz Restaurant

30-аад төрлийн төгс амтыг нэг дор мэдрэх боломж, ВИП өрөө, төрөл бүрийн амтат СЕТ хоолоор үйлчилдэг Quartz ресторан нь СЕТ менюгээ шинэчилж та бүхэндээ үйлчилж байна.


Goimon Baatar

Завгүй өдрийн төгсгөлд RAMEN идээд харих нь Япон хүний амьдралын хэв маяг юм. Баяр, гуниг, алжаал, ядаргаагаа хоосон аяганд нь үлдээгээд маргаашийн эрч хүчээ авцгаах Японы уламжлалт хэв маягийг нийслэл хотын төв цэг Сэнтрал Тауэрын нэг давхарт үйл ажиллагаагаа явуулж буй Goimon Baatar-аас мэдрэх боломжтой юм. Монгол хүний амт мэдрэмжид тааруулж хийсэн Япон хоолны дээд зэргийн амт, хямд үнийг танд санал болгож байна.

2021.07.31 болон 2021.08.01-ний энэ амралтын өдрүүдэд та Сэнтрал Тауэр-т байрлах дээрх ресторануудаар гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт үйлчлүүлээд дурын худалдан авалтад 2 цагийн үнэгүй зогсоолын ваучер бэлгэнд аваарай.

Central Tower

Хаяг: СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2 Утас: 7012-2889

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Buro.Retelling

2021-07-28, 12:40